Тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгохыг шаардлаа

Zuv.mn
2 цаг 8 минутын өмнө

Өнөөдөр тэтгэврийн асуудлын талаар Монголын ахмадын холбооноос дараах шаардлагыг танилцууллаа. 

Монголын ахмадыг холбооны ерөнхийлөгч Ц. Сүхбаатар: "Өнөөдөр ахмад настнуудын тэтгэвэр хоорондын зөрүү их байгаа.Шинээр тэтгэврээ тогтоолгож байгаа иргэд нэг сая төгрөгөөс дээш тэтгэвэр авч байхад 10, 20 жилийн өмнө тэтгэвэрт гарсан хүмүүс хамгийн бага буюу 689 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна.

Ахмадуудын 57.8 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу бүрэн тэтгэврийн 689 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэвэр нь 520 мянган төгрөг авч байна. Ахмадуудын жагсаал, суулт хийж байгаа шаардлага нь тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгож, тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь болгож бууруулах мөн аймаг,нийслэл,дүүрэг бүрт ахмадуудад түрээсийн болон хөнгөлөлтөөр орон сууцжуулах хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэхийг шаардсан энэ талаар ерөнхий сайдтай уулзсан уулзалтын үеэр тэтгэврийг нэмэгдүүлэх талаар хэлэлцүүлэг хийж, орон сууцны төсөл дээр ажиллах баг байгуулахаар болсон" гэлээ.


                                                                                                                                                                                   Г.Хоролмаа



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна