Өвөр Монголын соёлын долоо хоног Улаанбаатар хотод болж байна

Г.Хоролмаа
1 цаг 39 минутын өмнө

Улаанбаатар хотод Өвөр Монголын өөртөө засах орны соёлын арга хэмжээний долоо хоног эхэллээ.

Тус арга хэмжээ нь энэ мягмар гарагт нээлтээ хийсэн ба баасан гараг хүртэл үргэлжлэх гэнэ. Арга хэмжээгээрээ хоёр орны ард түмний харилцаа, ойлголцлыг гүнзгийрүүлж, уламжлалт найрамдлыг бэхжүүлэн, хамтын ирээдүй бүхий Хятад–Монголын хамтын нийгэмлэгийг бий болгоход анхаарч байгаа юм байна.

Энэ жилийн хөтөлбөрт үзэсгэлэн, тоглолт, ном хэвлэлийн солилцоо, хятадын бичгийн уралдаан, уламжлалт монгол эмчилгээний зөвлөгөө, кино үзлэг зэрэг үйл ажиллагаа багтжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна