МЦНХ: Өнөөдөр "Ургац 2025" уламжлалт өдөрлөгөө зохион байгууллаа

Х.Есү
1 цаг 31 минутын өмнө

Монгол цэргийн нэгдсэн холбоо өнөөдөр "Ургац 2025" уламжлалт өдөрлөгөө зохион байгууллаа.

Өдөрлөгт МЦНХ-ны удирдлага, ХХАА, Хөнгөн үйлдвэрлэлийн яамны газар тариалангийн бодлого зохицуулалтын газар, БХЯ, ХХЕГ-ын ар тал аж ахуй хэлтсийн удирдлага , төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас хүнсний ногоо тариалах өрхийн аж ахуй эрхлэх хөтөлбөрт хамрагдаж, сургалтад хамрагдсан ахмад настангуудын төлөөлөл оролцлоо.

May be an image of 6 people and text that says 'POOE ХХЕГ АХМАДЫН АХМАДЫНХОРОО XOPOO'

2025 оны хавар, зуны улиралд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутагт цаг агаар сэрүүн, хур бороо багатай хүнсний ногоо тариалахад тааламжгүй байсан хэдий ч ахмадууд идэвхтэй хөдөлмөрлөж 30.514 кг хүнсний ногоо хураан авч, нэг айл дунджаар 5-10 өрхийн 4-6 сарын хэрэгцээг хангахуйц ургац хураажээ.

Хүнсний ногооны үр хүлээн авч тариалсан ахмад ажилтнуудын ирүүлсэн үр дүнгийн тайланг үндэслэн арвин их ургац авч, бусдыгаа хошуучилсан зэвсэгт хүчний ахмад настан Ц.Пүрэвсүрэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтан Л.Тунгалаг нарт хөдөлмөр зүтгэлийг үнэлж хүнсний ногоо тариалах хүлэмжээр урамшууллаа. 

May be an image of 6 people, fruit and text

 “Ургацын баяр-2025” өдөрлөгийн хүрээнд “Илүүгээ бусдад түгээе” аянаар сугалаа зохион байгуулж 10 азтаныг тодрууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна