С.Коу А.Дюплантисын талаар “Тэр биднээс зарлага их гаргуулж байна” гэж хошигножээ

Zuv.mn
1 цаг 36 минутын өмнө

Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Себастьян Коу тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон Шведийн тамирчин Арманд Дюплантисиын талаар “Биднээс зарлага их гаргуулж байна” гэж хошигножээ.

А.Дюплантис Токиод болж буй ДАШТ-ий үеэр дэлхийн дээд амжилтыг 14 дэхь удаагаа шинэчлэн тогтоосон бөгөөд дэлхийн аварга болсныхоо төлөө 70,000 ам.доллар, дэлхийн дээд амжилт тогтоосныхоо төлөө 100,000 ам.доллар Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос авах юм.  

С.Коу дэлхийн дээд амжилтын талаар ямар сэтгэгдэлтэй байгааг нь сонирхсон сэтгүүлчийн асуултад “Би түүнд /А.Дюплантисд/ энэ амжилтаас нь болоод бид шинэ жилийн үдэшлэгээ цуцална гэж хэлэх хэрэгтэй байна. Тэр бидэнд маш их зардал гаргаж эхэлж байна. Манай холбооны олон ажилтан А.Дпюдантисаас болж шинэ жилийн үдэшлэг нь цуцлагдсанд сэтгэл дундуур байх болно” гэж хариулаад инээсэн байна.

Хөнгөн атлетикийн спортоор дэлхийн дээд амжилт тогтоосон тамирчин ОУХАХ-ноос 100,000 ам.долларын шагнал хүртдэг бөгөөд Украины домогт тамирчин С.Бубка чухам энэ 100,000 ам.долларын шагналаас болж дэлхийн дээд амжилтыг нэг, нэг см-аар ахиулсаар ид үеэ өнгөрөөчихсөн гэдэг яриа байдаг билээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна