ПРОКУРОР: Яллагдагч Ц.Дагвадорж нь 16 настай охиныг хөнөөсний дараа зураг дээх хоёр хүнийг сүрдүүлэн чемоданд хийлгэж, бичлэг хийсэн нь тогтоогдсон

Zuv.mn
2025/09/15

Олны анхаарлыг татаад буй 16 настай охины хэргийн талаар Нийслэлийн прокурорын газраас тайлбар мэдээлэл өгчээ. 

Тодруулбал, Цагдаагийн байгууллага 2024 оны 6 дугаар сарын 21-ний өглөөний 5 цаг орчимд иргэн Э.Г-ээс гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан. Холбогдох албаныхан хэргийн газарт үзлэг хийх явцад 16 настай, эмэгтэй Ч.Ш-ийн амь насыг хохироосон, цогцсыг нь чемоданд хийсэн болон бусад нөхцөл байдал илэрч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Д нь насанд хүрээгүй Ч.Ш-ийн хоолойг цахилгааны утсаар боож амь насыг нь хохироон чемоданд хийсэн, иргэн Т.З-г өмнө нь хоолойг нь цахилгааны утсаар боож амь насыг нь хохироож ханын шүүгээнд хийж нуусан байсан нь илэрсэн.

Ц.Д нь насанд хүрээгүй Ч.Ш-ийн амь насыг хохироосны дараа нь Э.Н, Э.Г нарыг заналхийлэн амь хохирогч Ч.Ш-ийн цогцсыг чемоданд хийлгэж дуу, дүрсний бичлэг хийж сүрдүүлсэн, мөн Т.З-ын амь насыг хохироосны дараа эд зүйлийг устгаж гэмтээсэн, Т.З-гийн фейсбүүк хаягаар нь бусадтай харилцаж, мөнгө шилжүүлэн авсан байдаг.

Эдгээр хэргийг мөрдөн шалгах явцад Ц.Д нь 16 насанд хүрээгүй Т.М гэдэг хүнтэй бэлгийн харьцаанд орсон, Х.Э нь тэрхүү насанд хүрээгүй хохирогчийг зуучилсан зэрэг гэмт үйлдэл мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоогдсон.

Мөрдөх байгууллага, Ц.Д-г хоёр хүнийг алах, бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх, хулгайлах, залилах, заналхийлэх, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт, Х.Э-г бусдыг арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт яллагдагчаар татах санал гаргаж, ирүүлснийг Нийслэлийн прокурорын газраас үндэслэлтэй гэж дүгнэн, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

Нийслэлийн прокурорын газар уг хэрэгт 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүх хэргийг хэлэлцээд прокурорт хэргийг буцаасан.

Прокурор шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр эсэргүүцэл бичсэнийг давж заалдах шатны шүүх 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн.

Шүүхээс уг хэргийг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр прокурорт буцаан ирүүлсэн байдаг. Мөрдөх байгууллагаас шүүгчийн захирамжийн дагуу шинжилгээ хийлгэн, дүгнэлт тодорхойлолт гаргуулах, нэмж мэдүүлэг авах зэрэг ажиллагааг гүйцэтгэж, хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт ирүүлсэн. Прокуророос яллагдагч Ц.Д, Х.Э нарын үйлдсэн хэрэг тогтоогдсон гэж дүгнэн 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Прокурор нь мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан хэргийг хянаад цугларсан нотлох баримтыг тал бүрээс хянаж, өөрийн дотоод итгэлээр нотлох баримтыг үнэлж хэргийг шүүхэд шилжүүлэх шийдвэрийг хараат бусаар гаргадаг.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цагт явуулахаар товложээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь яллагдагч нарын гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцдэггүй бөгөөд хэргийг прокурорт буцаах, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэрийн аль нэгийг гаргадаг" гэв.



Сэтгэгдэл (18)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.44
    2025/09/17

    Хэрэгт ямар баримт байгааг мэдэхгүй байж сошиал аар солиорч өгөх юм даа. Иргэд хүнийг буруутай гээд хэлчихээр шууд ял оногдуулах юм уу, тэгвэл хуулийн байгууллага байх хэрэг байна уу

    Хариулах
  • 103.57.92.93
    2025/09/16

    Энэ зүгээр л хам хэрэг байвал хэргийн ял нь хүндржх тул хам бүлэг биш болгож ял завшихын тулд л прокурорт ял завших боломж гаргуулж байнө л гэж харж байна даа. Айсан дарамтлуулсан хүн ийм байдаггүй л байхгүй юу

    Хариулах
  • 202.126.94.20
    2025/09/16

    za bolioch dee svrdvvlgend orson hvmvvs tsai uugaad yuch boloogvi hvnshig suuj bj taarhuu vhtlee aigaad bombgonotoroo chichreed nus nulimastaigaa hutgaldaad bj bna biz dee yagaad mongoliin ard tvmniig teneg gej bodood bgaa ym be iim tohioldold nasand hvrsen hvnch aigaad hachin bolno nvvrnii huwiral enter bhgvi bnaa gedeg chini jinhen gaj setegtsiin owchtei mansuursan hvnii vildel bishvv herwee hohirogch gej vzwen ert oroi hezee negen odor dahiad gemt hereg hiine. ter vyd heniihench hvvhdiig gemteehiin bilee

    Хариулах
  • 103.212.119.135
    2025/09/16

    Ийм тодорхой хамгийн дээд ялыг авах хэрэг үйлдсэн байхад шүүх засаглал яаж ажилладгийг харьяалах хоёр гарыг нь тасдаад гудманд гаргаж хая

    Хариулах
  • 202.9.41.122
    2025/09/16

    zaa bolio ichij uhmeeriin bee

    Хариулах
  • 202.126.90.44
    2025/09/16

    Prokuror Yanjindulam guai yagaad shuuh n butsaagaad hereg dutuu bn ahiad shalga geed baihad huuchnaar n zutguulne geed eserguutseed bainaa avilgal avsan baih magadlaltai.

    Хариулах
  • 103.212.162.89
    2025/09/15

    Алуурчин энхсайхан гэгчийн зургийг ил гарга

    Хариулах
  • 202.126.89.53
    2025/09/15

    svrdvvlgend oroo gd yal awhgvi ongrno gj bhgvi ene shuugch hudladsan bna

    Хариулах
  • 103.229.120.97
    2025/09/15

    Sonin yumaa daramtuulsan hun tegeel tsai uugaal bj bhuu ymarch aij tsochirdson shinjgui suun l ee

    Хариулах
    • 66.181.184.55
      2025/09/15

      Яг үнэн шүү

  • 122.201.31.70
    2025/09/15

    4 hun 1 huniig buleglen alsan shu naad 2t chine yamarch gimshsen tsaria alna zuw.mn mungunii yanhan site zail

    Хариулах
  • 202.126.90.86
    2025/09/15

    Bvleg gemt heregees hvmvvsiin yliig bagasgah gej tvrvvlj iim zvil niitelj bn gej bodogdoj bn.ymarch svrdvvleg bhgvi vgsen huivaldaj bvleglen horooson ni ilt bn.hvnii bieiin helemj bgaa bdal zurgan deerees svrdsen shinjgvi bgaag bvh hvn harj bgaa

    Хариулах
  • 59.153.114.173
    2025/09/15

    Дотоод итгэлээр хэрэг шийддэг юм биз дээ сүрдүүлэгт автсан хүмүүс ийм тайван сууж байдаг уу арай ч дээ

    Хариулах
  • 66.181.188.200
    2025/09/15

    Bas surduulj tsai uulgasan uu

    Хариулах
  • 150.228.177.151
    2025/09/15

    Үнэн зөвөөр нь шийдээсэй үнэхээр сэтгэл өвдөж өр эмтэрч бна

    Хариулах
  • 122.201.31.98
    2025/09/15

    Үнэн зөвөөр нь л шүүгээсэй дээ

    Хариулах
  • 122.201.31.31
    2025/09/15

    ene eroosoo svrdvvlegt ortson hvnii tsarai bish ee eneemegtei

    Хариулах
  • 202.126.89.59
    2025/09/15

    Haha

    Хариулах