Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ.
Прокурор болон хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулах санал гаргалаа.
Хохирогчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгчийн эмзэг мэдээлэл яригдах тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулах саналтай байна.
Ц.Дагвадоржийн өмгөөлөгч: Түүний гэм бурууг гэр бүлийнхэнд нь халдаасан асуудал байгаа. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулж өгөхийг хүсэж байна.
Прокурор: Хэрэгт насанд хүрээгүй хүүхдүүдийн асуудал яригдах тул хаалттай явуулах хүсэлтэй байна. Харин шүүх хурал товлогдож, ялын дүгнэлтийг унших хэсгийг нээлттэй явуулах хүсэлтэй байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна