Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Энэ хүртэл намайг дэмжсэн Монголынхоо ард түмэнд баярлалаа. Шүүгч нартаа баярлалаа.
Миний охин босоод ирэхгүй. Гэхдээ би өнөөдөр хуулийн хүрээнд шийдвэр гарсан гэж бодож байна. Гэхдээ гэм буруутай хүмүүс гэм буруугаа хүлээх ёстой. Хэдий миний охин тэнгэрт байгаа ч гэсэн ээж нь нэг зүйлийг хэлье гэж бодлоо.
Тэр сошиалд яваад байгаа хүчиндүүлээд, боолгоод өнгөрсөн, чемоданд хийлгэсэн хүүхэд биш. Охин маань бусдын гарт онц хэрцгийгээр бусдын гарт амь үрэгдсэн. 15 минутын бичлэгээс ганцхан зургийг л би сошиалд тавьсан. Надад энэ л сонголт байсан. Би тэр зургийг тартагтаа тулаад л тавьсан шүү.
Жоохон балчирхан амьтан шүү дээ. Тэр хүүхэд яаж амь гуйж, аврал эрсэн бол доо л гэж би боддог.Би дараа нь хэргийг дэлгэрэнгүй ярина аа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.188.158
Эвий минь үрээ алдсан хүн өдий хүртэл дээр доор гишгээд шүдээ зуугаад ямарч байсан тэснэдээ гээд зүдэрч яваадаа хөөрхий сайхан тунамал зөөлөн харцтай ээжтэйгээ адилхан сайхан охин байж аав ээж ах дүүс найз нөхөдийг нь давхар сэтгэлийн тамд унагаж үхүүллээ онц хэрцгий бүлэг алуурчид яргачингуудад хамгийн хайртай хүнээ алдхад ямар байдгийг тэр алуурчидад мэдрүүлж тарчилаах юмсан
Хариулах202.55.188.106
neg negeerei asuugaach hen yugaa asuugaad baigaa ni medegdehgvi yum bna
Хариулах