Хохирогчийн хүү: Шорон бол чиний хувьд диваажин байх болно

Х.Есү
1 цаг 56 минутын өмнө

Эхнэрээ 23 удаа хутгалж хөнөөсөн Н.Энхбатад холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна. Энэ үеэр хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаа шүүх бүрэлдэхүүнд талийгаач эмэгтэйн 18 настай хүүгийн аавдаа бичсэн захидлыг уншиж өглөө. 

Хүү: "Бусад хүүхдүүд 18 нас гоё гэж хэлдэг ч миний хар дарсан зүүд байсан. Миний 18 насны төрсөн өдрийн өмнөх өдөр ийм зүйл хийсэн. Би чамаас амьдралдаа юу ч гуйж байгаагүй. Гэсэн хэдий ч чи үргэлж гай болдог байсан. 

Би бусад аавгүй өссөн хүүхдүүдэд атаархдаг байсан. Чамайг өөрийнхөө төрсөн эцэг эхээ зодоход, дүү бид гурвыг муугаар хэлэхэд, ээжид минь хүчирхийлэл үйлдэж зодоход би бурханд яагаад ийм аавтай болгосон юм бол гэж үргэлж гомддог байсан. Гэвч одоо надад бурханд хандаж хэлэх үг алга. Ээжийг минь үргэлж гадуур зугаацаад явчихдаг гэж хэлсэн байна лээ. Гэхдээ үгүй шүү дээ. 

Ээж үргэлж дүү бид гурвыг анхаарч санаа тавьж өглөөнөөс орой хүртэл ажлаа хийж, ирээд хоолоо хийдэг байсан. Тэр үед чи юу хийдэг байсан юм бэ. Хүүхэд харж байна гэдэг нэрээр өдөржин гэртээ суудаг байсан. 

Миний жижигхэн биетэй хэнд ч муу зүйл хийж байгаагүй ээжид минь аймшигтайгаар тийм зүйл хийсэн гэж бодоход тайвширч чадахгүй байна. Хамгийн хайртай хүнээ чамаас хамгаалж чадаагүй гэдэг бодол намайг дагасаар байна. Өдөрт хоёр хайрцаг тамхи татсан ч тайвшрахгүй байна. Чи надад насан туршийн эдгэрэхгүй өвчин өгсөн. Амьдрал шударга бус гэвч хүн болгон үхдэгийн адилаар чи үхэхэд бурхан чамд жинхэнэ шийтгэлийг чинь өгөх болно. 

Шорон бол чиний хувьд диваажин байх болно. Чиний эмээж явах хүн.....-с" гэжээ. 



Сэтгэгдэл (28)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.121.94
    51 минутын өмнө

    Huuhdiin setgel zuid nasan turchiin har darsan zuud shig muuhai zuil uldeelee

    Хариулах
  • 122.201.31.56
    49 минутын өмнө

    Хүү нь ухаантай юм. Хүчтэй байгаарай

    Хариулах
  • 103.229.121.94
    41 минутын өмнө

    Ebii dee iim amidral olon bgaa olon emegteichuud ger buliin huchirhiilel setgel zuin daramtand ur huuhdee bodood amidarsaar bgd amia aldaj bn erchuudiin bolobsrol humuujild ontsgoi anhaarah heregtei etseg ehchuud huuhdiinhee humuujild anhaarch hentei nuhurluj yu hiij ybaag ni medej bh ni chuhal bn

    Хариулах
  • 66.181.161.175
    31 минутын өмнө

    Ямар мундаг хүү вэ уншиж дуусгаж чаддаггүй ээ 2 дүгээ сайн хүн болгоорой нэрээр нь овголсон болохоор хагас өнчин гэж явах бхдаа ийм алуурчид зөндөө бгаадаа шийтгэл нь хатуу бгаасай

    Хариулах
  • 161.248.143.66
    30 минутын өмнө

    Ийм эцэг цөөхөн байгаасай

    Хариулах
  • 202.70.40.53
    29 минутын өмнө

    Ухаантай байгаарай дүү минь

    Хариулах
  • 103.168.34.233
    28 минутын өмнө

    Шоронд ажил хийлгэж хөлсийг нь хүүхдүүдэд нь өгөх хэрэгтэй

    Хариулах
  • 59.153.115.109
    21 минутын өмнө

    Эвий дэээ

    Хариулах
  • 66.181.183.80
    18 минутын өмнө

    Эвий ухаантай байж 2дүүгээ сайн хүн болгож өсгөөрэй хүү минь монголын ард түмэн та3г хайрлана

    Хариулах
  • 59.153.114.67
    3 минутын өмнө

    Эвий дээ бүр нулимс урсчихдаг, ухаантай байж хоёр зөв үлгэр дуурайлал болсон ах нь байгаарай

    Хариулах
  • 45.117.35.34
    1 минутын өмнө

    НААД ЧИНЬ ӨӨРИЙНХӨӨ ЭЦЭГ ЭХЭЭ ХҮРТЭЛ ЗОДДОГ БАЙСАН ЮМ БНШ ДЭЭ. ГЯНДАНД ЗҮГЭЭР ХОРИООД БАЙХДАА ЯАДЫН ҮХТЭЛ НЬ АЖИЛ ХИЙЛГЭ, 3ХҮҮХЭДЭД НЬ АЖИЛ ХИЙЖ ОЛСОН МӨНГИЙГ НЬ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ, ДЭЭР ҮЕД ЖОНШНЫ УУРХАЙД АЖИЛУУЛДАГ БАЙСАН ГЭСЭН ОДОО ЯМАР 1АЖИЛ ХИЙЛГЭХ ХЭРЭГТЭЙ

    Хариулах
    • 202.55.188.82
      5 минутын өмнө

      Хуягууд нь орход нь ялыг нь уншиж алдаршуулдаг түүнд шоронд ч диваажин шиг санагдуулахгүй болтол тарчлаах уйдсан хэдэн хүмүүс тосоод.авна намайг алаад өгөөч гэж гуйтал нь түүнийг тарчлаана энэ бол карма

  • 122.201.31.27
    0 минутын өмнө

    Эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулж хүн алсан араатнаас дор амьтдад цаазын ялыг сэргээе.

    Хариулах
    • 66.181.188.230
      39 минутын өмнө

      Эвий дээ ухаантай байгаарай

    • 59.153.86.53
      7 минутын өмнө

      Бодоод байхад энэ мэт новшнуудад цааз бол жаргалын шийтгэл юм байна, насаар нь нар харахгүйгээр хэнтэй ч уулзах эрхгүйгээр чангад хорих хэрэгтэй

    • 59.153.86.40
      5 минутын өмнө

      Тийм амархан үхүүлнэ гэж юу байдаг юм. Насаар нь чанга дэглэмтэй хаалтай ангид яг эдлүүлэх хэрэгтэй

  • 202.126.89.185
    0 минутын өмнө

    ёстой зөв бичжээ.

    Хариулах
  • 122.201.31.232
    5 минутын өмнө

    Эвий дээ

    Хариулах
  • 103.212.162.66
    11 минутын өмнө

    evii evii yasan muuhai aav be hairlaj chadahgui bol zugeer holdoh hergtei shdee

    Хариулах
  • 202.9.47.24
    17 минутын өмнө

    eejiinh ni umnuus tewrehsen

    Хариулах
  • 202.9.47.24
    17 минутын өмнө

    ewii dee. huurhiii huu yamar hetsuu bgaa boldoo

    Хариулах
  • 103.242.47.238
    18 минутын өмнө

    Эвийдээ бүр нулимас асгараад байхын Тэгэлгүй ч яах билээ дээ.Хамгийн сайхан хөөрхөн хүүхэд насыг нь аймшигт булж хар дарсан зүүд шиг өнгөрүүлсэн байна шдээ .За миний хүү хоёр дүүгийнхээ төлөө өөрийнхөө төлөө адилхан зовж буй өвөө эмээгийнрээ төлөө сөхөрч биш сөрж яваарай .Чамд ард түмэн туслаж сайн бүхний төлөө зүтгээрэй Шантарч болохгүй Ээж нь тэнгэрээс харж баярлтал зүтгэдэг юм шүү .Даван туулах зориг чамд бий .Хичээгээрэй хүү минь

    Хариулах
  • 66.181.179.244
    21 минутын өмнө

    Эвий эвий. Ямар муухай араатан бэ 18хан настай хүүгээ ийм үгтэй захиа бичихэд хүргэж байдаг. Айж ичиж, гэмшихчгүй сонсож байгааг нь харсан ой гутаж байна. Хүн бол хүү нь ийм захиа өөрт нь бичихэд нь харамсаад нулимс дусаах байсан биз. Ухаалаг хүү байна аа зөв бурууг ялгадаг. Сэтгэлийн тэнхээтэй байгаад сайн сайхан амьдраасай, ээж нь тэнгэрээс нь харж ивээж явах бизээ

    Хариулах
  • 59.153.114.91
    23 минутын өмнө

    Хүчирхийлэгчид хүүхдийнхээ хүүхэд насыг хулгайлдаг. Бүсгүйчүүдэд хэлэхэд нэг л удаа чамд гар хүрсэн бол хэзээ ч өөрчлөгдөхгүй Үзэн ядаж байна

    Хариулах
  • 103.57.92.233
    25 минутын өмнө

    Хүүгээ ингэж их зовоодог, сэтгэлийн тамд унагаадаг үнэхээр амьд явах эрхгүй хөгийн эрийн оронцог, эцэг нэр зүүсэн хог юм даа. Гяндандаа хэнд ч гай болж чадахгүй, тэндээ үүрд үлдээрэй.

    Хариулах
  • 103.229.120.13
    26 минутын өмнө

    солиотой новш…

    Хариулах
  • 66.181.189.84
    32 минутын өмнө

    Хүүгийн зөв. Эр хүн

    Хариулах
    • 66.181.179.199
      16 минутын өмнө

      Тэр өмгөөлөгч юу яриад яваа хүн бэ Хүүхэд нь аавыгаа шоронд явуулмааргүй бна гээсэн гээд…