АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Афганистанд Нисэх хүчний баазаа сэргээн баршуулахаар төлөвлөж байгаа талаар хэвлэлүүд мэдээлээд байгаа билээ. Тэгвэл энэхүү төлөвлөгөө нь ямар үр дагавартай байж болох талаар Ройтерс мэдээлэл бэлтгэжээ.
Мэдээлэлд “Афганистанд дахин нисэх бааз байгуулах нь шууд утгаараа Афганистанд дахин халдаж байгаатай ялгаагүй харагдана. Учир нь, цэргийн баазыг ажиллуулахын тулд багадаа 10,000 цэрэг оруулах шаардлагатай” гэж уг мэдээлэлд бичжээ.
Түүнчлэн, нисэх баазыг буцааж байрлуулбал, пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг мөн буцааж байрлуулах шаардлагатай болно гэсэн байна. Учир нь, Баграмд байгуулна гэгдэж буй бааз зөвхөн алан хядагчдын бус, Ираны бай болох магадлалтай аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна