Б.Хэрлэн: Энэ хурлаас хулгайчдыг дэмжих үү, хулгайтай тэмцсэн хүмүүсийг дэмжих үү

Zuv.mn
5 цаг 6 минутын өмнө

Төрийн байгуулалтын байнгын хороо П.Сайнзориг нарын гишүүдээс өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн "Өнгөрсөн зургадугаар сарын 12-нд энэ хүнийг 118 гишүүний 108 нь дэмжиж Ерөнхий сайд болгосон. Дөрвөн сар хүрэхгүй хугацааны дараа огцруулах асуудал яриад сууж байна.

  • Хууль зүйн сайдын томилгоо
  • Хүн гүтгэсэн
  • Засгийн газрын АМНАТ-ын талаарх тогтоол гэсэн гурван үндэслэл гаргаж тавьж байна.

Энэ чухал асуудлыг Дэгийн тухай хуулийг юу гэж ойлгох вэ. Засгийн газрыг огцруулах чухал шийдвэрийг гаргах гэж байгаа хүмүүс үндэслэлтэйгээ урьдчилж танилцах ёстой.

Хоёрт, гадаа багш нар жагсаж байна. Татвараа нэмэлтэй биш, нүүрсний хулгайтай тэмцье гэж ажиллаж байна гэж хардаг. Энэ хурлаас хулгайг дэмжсэн шийдвэр гарах уу, хулгайтай тэмцэх гэсэн хүмүүсийг дэмжсэн шийдвэр гарах уу. Ямар шийдвэр гарна гэж харж байна” гэж асуув.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Ерөнхий сайн болсноосоо хойш “ЭТТ”-д онцгой дэглэм тогтоосноос хойш ил тод хийгддэг арилжаа найм дахин нэмсэн. Экспортын орлого нэмэгдсэн. Манай Засгийн газар сайн ажилласан. Энэ бичгийг бидэнд өмнө нь өгөх ёстой байсан. Тэгж байж бид хариу өгнө шүү дээ. Өнөөдөр Б эмч, багш нарын цалинг төрийн бүх шатанд байгаа хулгайтай тэмцэж байж л нэмэх юм байна лээ” гэж хариуллаа.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна