Л.Оюун-Эрдэнэ: Улсаасаа том нэг компанитай болчихсон юм бол Улсынхаа нэрийг "Эм Си Эс" гэж өөрчилье

Zuv.mn
5 цаг 37 минутын өмнө

Төрийн байгуулалтын байнгын хороо яг одоо Төрийн ордонд хуралдаж, П.Сайнзориг нарын гишүүдийн өргөн барьсан Ерөнхий сайд Г.Занданшатарыг гурван үнэдслэлээр огцруулах асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Офф тейк гэрээнүүдийг байгуулж байх үед та хаана, ямар ажил хийж байсан бэ. Л.Оюун-Эрдэнэ дарга ч энэ асуултад хариулаад өгөөрэй”

Ерөнхий сайд Г.Занданшатар “ҮАБЗ зөвлөмж л гаргадаг. УИХ нууцад авах ажилд оролцдоггүй. Бүх шийдвэр цагаан дээр хараар бичсэн хуулиар явдаг. Цаг бага байгаа учраас миний хаана ажиллаж байсныг био дээрээс харчих”

Л.Оюун-Эрдэнэ “Бодь”-ийн гэрээнүүд явж байх үед Г.Занданшатар дарга ЗГХЭГ-ын дарга байсан. Би Г.Занданшатар даргаас ажлыг нь авсан. Хамгийн том энэ хор гэрээнээс болоод валютын нөөц яаж багассан талаар Нүүрсний сонсгол дээр маш сайн ярих зорилготой ажлын хэсэг байгуулагдаад Б.Энхбаяр сайд ахалсан. Тэр нь “Бодь”-ийг тойрч, тойрч байснаа Бортээг болоод хувирчихсан. Энэ бодитой шүү. Засгийн газрын бүх тогтоол шийдвэрүүд нь байж байгаа. Тэгэхээр, одоо “Бодь”-той холбоотой асуудлыг ярих цаг нь болсон. Г.Зандан дарга гаргаад тавьчихсан. Одоо өөрөө, өөрийнхөө хийсэн ажилд хариулах цаг болсон. Яагаад өргөн царигаар тавьсан юм бэ. Өргөн царигаар тавьснаас болж өнөөдөр ямар...”

Гишүүн П.Сайнзориг 55 дугаар тогтоол гаргаж, АМНАТ-ыг багасгаснаар тодорхой компаниудад давуу байдал үүсгэсэн асуудлыг хөндөв.

Л.Оюун-Эрдэнэ ”Хамт ажиллаж байсан хүмүүс 100 хоногийн дотор учиргүй төрөл арилжаад л, харь гаригаас буугаад ирчихсэн, хиймэл оюун ухаантай, шинэ серүүд болчихсон гэж би ерөөсөө бодохгүй байгаа.

Энэ АМНАТ-ын асуудлыг дандаа л ОЖ захирал лоббиддог байсан юм. Ж.Оджаргал захирал. Уг нь бол манай Сангийн сайд Б.Жавхлан “ноён нуруу”-гаа хугалчихгүйхэн шиг над дээр орж ирээд л “Ийм дарамтад ороод байна. Шахаад байна. Байнга уулзаад байна. Гүрийгээд яваад байна” л гэдэг байсан.

Б.Жавхлан сайд байгаад, саналаа өгөөгүй юм уу гэж ойлгосон. Тэгэхээр, одоо хэдүүлээ ингэж худлаа яриад яах вэ. Улсаасаа том нэг компанитай болчихсон юм бол улсынхаа нэрийг Эм Си Эс гэж өөрчилье.

Энийг /АМНАТ-ын орлогыг бууруулах асуудлыг хэлэв бололтой/ би “Үгүй” л гээд явж байсан. Одоо яасан бэ гэхээр, нэг компанид давуу тал олгох асуудлыг л шийдсэн гэсэн үг. Энийг нуугаад байх юм байхгүй шүү дээ”...   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна