ТББХ-ны хурал 11:00 цагт эхэлсэн ч танхимд байгаа гишүүдийн тоо хангалтгүй байна гэж үзэн байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хойшлуулаад байгаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгээс зарим зүйлсийг тодруулаа.
Тэрбээр "Үндсэн хуулийн дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүй бол УИХ-ын гишүүд хуралдаа суух үүрэгтэй. Засгийн газрын асуудлыг нэг бол хэлэлцэнэ. Нэг бол хэлэлцэхгүй хойшлуулна, бүр товоос авч хаяна гээд тоглоом болж байна. Тийм учраас байнгын хорооны даргад гишүүний хувьд сануулсан.
Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой гэдэг зарчим байгаа. Төсвөө хэлэлцэх, өвөлжилтийн бэлтгэл гэх мэт олон чухал асуудал байна. Энэ бол нэг хоёр хүний дарга болох асуудал биш. Энэ асуудлаа нэг тийш нь хурдан шийдээд, ил тод болгоод, хариуцлага тооцоод явахгүй бол болохгүй нь.
Нэг хүнийг сайдаар томилох асуудал явсаар байгаад УИХ-ын даргыг, Засгийн газрыг огцруулах асуудал болчихлоо" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна