Б.Энхбаярын хагас дэлгэж нийгмийг талцуулсан “Аттикус партнерс”-ын гэрээний бүтэн агуулга

Х.Батсайхан
2025/10/13

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнгөрсөн баасан гарагт “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Atticus partners” компанийн хооронд байгуулагдсан гэрээг “Эрдэнэс-Оюу толгой компани нь Л.Оюун-Эрдэний Засгийн газрын “шийдвэр”-ийн дагуу гэдэг нэрийдлээр гадаад улсын Atticus Partners Ltd болон Atticus communications Ltd компанитай 4 удаагийн үйлдлээр нийт 1.9 сая ам доллараар (7 орчим тэрбум төгрөг) гэрээ хийж “Дэлхийд Монголыг сурталчлах” гэсэн халхавчаар Монгол улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэний 50 хувь эзэмшдэг “Херо энтертэйнмент” компаний бүтээл “Монгол хаан” жүжгийн гадаад суртачилгааг хийсэн нь баримтаар тогтоогдов” гэсэн тайлбартайгаар нийтэлсэн билээ.

Үүний араас сошиал медиад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 50 хувь эзэмшдэг “Херо Энтертайнмент” компанийн бүтээл “Монгол хаан” жүжгийн олон улс дахь пи арыг улсын төсвөөс санхүүжүүлсэн, “Аттикус партнерс” нь монголчууд Британид байгуулсан компани байх магадлалтай” гэх зэрэг мэдээллүүд гарч, “Аттикус партнерс” компани хариу мэдэгдэл хийсний дараа ГХЯ, И-Монголиа платформ зэрэг төрийн байгууллагууд үгүйсгэсэн мэдээлэл хийсэн үйл явдал ар, араасаа өрнөсөн.

Энэ мэдээллийг уншиж, “Нууцаас гаргасан” гэх баримтуудыг судалж үзээд Б.Энхбаяр гишүүнд эргэлзэх сэжүүрүүд олон байна. Баримтыг ингэж гуйвуулж, өөрт ашигтайгаар тайлбарлаж байгаа хүн Хууль зүй, дотоод хэрэг эрхэлсэн сайд болсныхоо дараа яаж алах бол гэдэг болгоомжлол эрхгүй төрөв.

“ATTICUS PARTNERS”-д алга таших шалтгаан

Миний бие одоогоос таван жилийн өмнө “Үндэстний тойм” сэтгүүлд “Монголоо шинээр бүтээхүй” нэртэй нийтлэл бичиж /https://eagle.mn/r/84315/, улс орнууд дүр төрхөө шинээр бүтээж, энэ ажилд асар хөрөнгө мөнгө зарцуулах болсон, энэ хүрээндээ бусад улсын, тэр дундаа Монгол улсын түүх соёлд халдаж байгаа талаар хөндөж, манай улс ч энэ тал дээр анхаарал хандуулж, түүх, соёлоо булаалгахгүй байх, байр сууриа олон улсад шинээр бүрдүүлэхэд анхаарах цаг болсон гэдэг асуудлыг хөндөж байв.

Тэгвэл “Улс орны дүр төрхийг бүрдүүлнэ” гэдэг нь “Дэлхий дахинд улсынхаа талаар эерэг ойлголт, төсөөлөл бий болгох замаар дэлхий дахин, бүс нутаг, эс бөгөөс зорилтот зах зээл дэх жин нөлөөгөө нэмэгдүүлэх зорилготой үйл ажиллагаа” гэж ойлгож болох бөгөөд “Эрдэнэс Оюутолгой” ХХК “Atticus partners”-ын хооронд байгуулагдсан гэрээ яг энэ агуулгаар буюу “Дэлхий дахинд Монголыг сурталчлах” ажлыг хийх зорилгоор байгуулагджээ.

Гэрээний зорилго нь ерөнхий буюу “Монголыг дэлхий дахинд сурталчлах” гэсэн нь үнэндээ Б.Энхбаяр гишүүний хэлсэн шиг халхавч биш, харин гүйцэтгэх ажлууд нь өргөн хүрээг хамрах буюу Монгол Улсын эрх ашиг хөндөгдсөн асуудал бүрт анхаарах боломжийг бүрдүүлсэн байна.

Тодруулбал, “Рио Тинто”-той 2.3 тэрбумын өр хүчингүй болгох асуудалд анхаарал хандуулаарай, эсрэг талаас ийм мэдээлэл гаргаж байна, манай байр суурь ийм байгаа”, “Манай Ерөнхийлөгч тэр улсад айлчилж байна, ийм чухал айлчлал учраас сурталчилъя”, “Монголын “И Монголиа систем дэлхийд үнэлэгдэж, цахим шилжилтээр том шагнал авчихлаа, энэ амжилтыг олон улсад түгээе”, “Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болж байна.

 Энэ хүрээнд явагдах ажлыг хүмүүст хүргэе” гэх мэтээр чиглэл өгч, “Atticus partners” чиглэлийн дагуу ажиллаж байсан болох нь гэрээнээс тодорхой харагдана. Бараг зорилгоо ойлгуулсан байхад ямар мэдээлэл дээр ажиллахаа компани өөрөө тодорхойлоод явчих хэмжээнд үйлчилгээ санал болгодог гэдгийг доор бичсэн байгаа. 

Өөрөөр хэлбэл, “Atticus partners” ГХЯ, “И Монголиа”-тай гэрээ хийх шаардлагагүй, гагцхүү хийж байгаа ажил нь Монголыг эерэгээр таниулах, байр суурийг олон улсын тавцанд өргөх зорилготой тохирч байсан учраас үйл ажиллагааг нь сурталчилсан гэсэн үг.

Угаас мэдэгдэл дээрээ "supporting" буюу “дэмжиж ажилласан”, "highlighting" буюу онцолсон гэх зэрэг үг ашигласан болохоос "Хамтарч ажилласан" гэж байгаагүй.


Гадаад яам, И Монголиа, “Монгол хаан” жүжгийнхэн аль, аль нь энэ компанийг мэдэхгүй байх нь аргагүй, мэдэх алба ч байхгүй гэдэг нь эндээс тодорхой байна.

1.9 сая ам.доллар гэдэг мэдээж, Монголын хувьд бага мөнгө биш. Гэтэл олон улсын тавцанд эрх ашгаа хамгаалах шаардлага байгаад байдаг. Тиймээс энэ асуудлыг улсын төсвөөс биш, Монголд бүртгэлтэй ААН-ийнх нь хувьд “Оюутолгой” ХХК-иас “Нийгмийн хариуцлага” маягаар гаргуулсан байдал харагдана.

Нууцад авсан тухайд, “Оюутолгой” ХХК-тай холбоотой бүх баримтууд нууцад ордог хачирхалтай жишгийн дагуу л нууцад орсон болов уу. Оюутолгойн асуудлыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал энэ асуудлаар “Оюутолгойтой холбоотой 20,000 гаруй баримтууд бүгд нууцад байдаг, ил болгохгүй бол Хяналтын сонсголд танилцуулагдахгүй байх нөхцөл үүсээд байна” гэж байсан.

 Ерөнхий сайд Г.Занданшатар “Atticus partners”-ын гэрээг ил болгосон бол бусдыг нь бас ил болгох тал дээр анхаарч чадах юм байна гэсэн ойлголт төрснийг харин энд тэмдэглэх ёстой байх.

Харин ил үр дүнгийн тухайд, “Рио Тинто” хөрөнгө оруулалтын зардлаас манай талд ногдох 2.3 тэрбум ам.долларыг тэглэсэн, Их Британи Улаанбаатарт баригдах метроны төсөлд баталгаа гаргахаар болсон, ДЦС 5 төсөлд мөн баталгаа гаргах асуудал яригдсан гээд үр дүн нь бол монголчуудад бүгдэд нь ил байгаа.

Б.Энхбаярын дэлгэсэн гэх баримтууд дотор “Atticus partners” цаашид ажиллах чиглэл мөн байсан бөгөөд түүнд,

-“Алсын хараа 2050” хөтөлбөр,

-“Ногоон эрчим хүч”,

-“Монголын өвлийн аялал жуулчлалын стратеги”,

-Одоогийн хэвлэл мэдээллийн түншлэлийг өргөжүүлэх

-Монголын ардчиллыг сурталчлах

-Цахим шилжилт

-Төр, хувийн хэвшлийн түншлэл гэсэн нь яах аргагүй манай тулгамдсан, басхүү ирээдүйтэй асуудлууд мөн байна.   

“Atticus partners”-ын хамтаргч улс орнууд 

“ATTICUS PARTNERS”-тай хамтрах нь яагаад Монголд ашигтай вэ

Олон нийтийн сүлжээнд тавигдаж байгаа мэдээллээс харахад 1.9 сая ам.доллар буюу долоон тэрбум төгрөгт их ач холбогдол өгч, Хуулийн салбарыг тэргүүлэхээр яригдаж байгаа хүн нь ганц жүжгийг долоон тэрбум төгрөгөөр сурталчилсан мэт ойлголт төрүүлэхийг хичээж байгаа нь санаа зовоож байна.  

Компанийн мэдээллийг судалж үзэхэд

-2019 онд Британид “Atticus communications” LTD нэрээр байгуулагдсан, дараа нь нэрээ “Atticus partners” болгож өөрчилсөн.

-Дэлхийн 60 гаруй улстай хамтын ажиллагаатай.  

Танилцуулгадаа “Төр, хэвлэл мэдээллийн хэрэгслийн уялдаа холбоотой кампанит ажилд мэргэшсэн. Бид олон нийттэй харилцах, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, олон нийттэй харилцах олон төрлийн үйлчилгээг санал болгодог ч үйлчлүүлэгчдийнхээ алсын хараа, зорилгыг амьдралд хэрэгжүүлэхийн тулд олон салбаруудыг нэгтгэж, хүчирхэг өвөрмөц кампанит ажлыг бий болгох ажилд илүү ач холбогдол өгдөг” гэжээ.

 


Энэ юу вэ гэхээр, тус компани нь олон улсын нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн байгууллагатай дэлхийн 60 гаруй улсыг холбодог, өөрөөр хэлбэл төлбөртэй мэдээлэл байнга олж өгөх замаар нэр хүндтэй түншийн харилцаа үүсгэсэн, энэ давуу байдлаа ашиглаад хөнгөлөлт авдаг, улмаар компанидаа ч, харилцагчдадаа ч ашигтай байдал үүсгэж чаддаг гэсэн үг.

Товчхондоо, Монгол Улс 1.9 сая ам.доллараар хэзээ ч амжуулж чадахааргүй пи арыг “ATTICUS PARTNERS” хийж өгчээ.

Ганц “Рио Тинто”-той 2.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэж байхад уул уурхайн чиглэлээр дагнадаг хэвлэлүүдэд манай улсын байр суурь, нөхцөл байдлын талаар бодит мэдээлэл тавигдаж, буруу ойлголт төрүүлэхээс сэргийлж байсан үр дүн л 1.9 сая ам.доллараас 2000 дахин, ирээдүйд төлөх хүүтэй нь хамт бодвол хэдэн мянга дахин буюу Оюутолгойгоос ашигтай салах уу гэдэг асуудлыг шийдэхүйц  байсан гэж бодож байна.  Эцэст нь,  БНХАУ зэрэг манайхтай соёл түүх булаацалддаг улсуудын энэ зорилгоор /зөөлөн хүч/ зориулдаг мөнгөний хажууд 1.9 сая ам.доллар бутархай мөнгө л гэсэн үг бөгөөд бид ийм лоббиг цаашдаа ч хийх ёстой юм. . 

 



Сэтгэгдэл (26)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.196
    2025/10/19

    Энэ нөхөр шударга дүр төрхтэй ард олон түмний төлөө гэсэн уриатай худалч амин хувиа хичээгч юун их хурлын гишүүн сайд хийх ямар ч ёс зүйгүй бүүр ийм хүнийг улс төрөөс хол байлгах нийгмийн талцуулаад ашиг хожоо хайгч нараас хариуцлага нэхэж хатуу арга хэмжээ авдаг байж нийгэм цэвэршинэ. Энэ бүүр даварсан өөрийгөө их юманд бодсон ийм хачин гайтай нөхдөөс эрт л зайлуулвал таарна.

    Хариулах
  • 122.201.31.131
    2025/10/18

    Идэш ууш нь дийлдэхгүү мангасууд юмаа. Дөнгөж ямар ч сурталчилгаа харөнгө оруулхлт хийгээгүү гээд Номин худалч хэлж дуусаагүй баримт нь гараад ирдэг тээн

    Хариулах
  • 202.9.46.4
    2025/10/17

    Оюукийн засаг угаасаа тоглоомын засаг байсан. Нара мэтийн мөнгөний шуналт хэрүүлч боловсролгүй нахаль хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлдэг

    Хариулах
  • 202.9.46.4
    2025/10/17

    Новш. Зандка-г огцруулах юм бол Оюук АБ луйварчдын улсын баялаг хулгайлсан нь дарагдаж засгийг гартаа авах болно.

    Хариулах
  • 103.212.118.130
    2025/10/17

    Монгол улс даян дэлхийд өөрийгөө таниулах хангалттай түүх соёлтой улс. 13-р зуунаас дэлхийг донсолгосон монголчуудын түүх , өнөөгийн Монголын дүр төрх хөгжил , соёл гээд бүх л мэдээлэл даян дэлхийд хангалттай мэднэ. Мөнгө угаах арга маш нарийн болж бүр цахим хэлбэрт шилжсэн . Өдөр бүр хэдэн зуун цахим гэмт хэрэг. Ялгаа алга.. Монголыг сурталчилсан юм байх. ...

    Хариулах
  • 66.181.177.146
    2025/10/16

    Угаасаа Херо оор дамжуулаад сөнгө угаасан л байна. Энд эргэлзэх юу байсан юм

    Хариулах
  • 202.126.91.133
    2025/10/16

    Оюутолгойн мөнгөөр өөрсдийнх нь 2,3 тэрбумыг тэглэх сурталчилгаа хийсэн юм байна гэж ойлголоо. Мөн үү.

    Хариулах
  • 103.229.122.162
    2025/10/16

    Энхбаяр нэртэй хүмүүс хутган үймүүлэгч байдаг юм уу.Урт шар дээлтэй хүнээс болгоомжил гэж хэн хэлж байлаа.Хүмүүс минь юмыг ойлгож бодох цаг нь иржээ...

    Хариулах
  • 103.212.119.68
    2025/10/16

    Хулгайгаа нуух гэж гадны юу нь ч мэдэгдэхгүй компани руу хамаг юмаа чихээд Монголчуудын тархмйг угаачихна гэсэн бодолтой хүмүүс юмаа. Тэр их мөнгө зарцуулж байгаа хүн нь ах дүү Херо, Оюук 2 -ын компани байж таардаг нь бүр их анхаарал татах юм

    Хариулах
  • 122.201.31.100
    2025/10/15

    Za o.mend.NUUC. MEDEE N ENE. YUMUU.. UUR YU BGA. YUM BOLDOO..ULS TURCHID. ARD TUMNII ZARCT. BOOL. GEDEGEE. UMARTSSAN. BNA.IH. CH. TARAH. BOLJ. BGA YUM BNA DAA .ER N. OLON. TUMNII ITGELIIG. HKULEEJ CHADSAN N. AJILTAIGAA ULDENE DEE..ZASGIIN GAZAR. SAIN. AJILLAARAI. TA NART. BUTEN. NOIRTOI. HONOH. UDUR BAIHGUI..IDEJ. UUJ. TALCADAGAA. BOLOOROI...AMJILT HUSIE.

    Хариулах
  • 103.57.95.16
    2025/10/15

    Чи одоо бас хэний цүнх баригч вэ хулгайчуудыг өмөөрдөг хэн бэ чи

    Хариулах
  • 202.126.91.112
    2025/10/15

    Юм болгонд хардаж сэрдэхийн өвчин тусчдээ. Сүүлдээ зориглож ажил хийдэг хүнгүй, яршиг хэл амны дараа гээд суугаад байдаг болцгоохви

    Хариулах
  • 103.57.94.198
    2025/10/15

    Худлаа юм бичихээ боль

    Хариулах
  • 66.181.184.203
    2025/10/15

    Энхбаяр гэж энэ гэж гаж царай зүстэй, гадаад дотоод нь мэдэгдэхгүй гар Моголын ч гутааж байна дөө. Хэлсэн бүхэн нь худал болж таарлаа.

    Хариулах
  • 103.168.34.78
    2025/10/15

    Данх номин 2 шаачжээ

    Хариулах
  • 66.181.176.227
    2025/10/15

    За боль , Номингийн сайд байхдаа хөлбөмбөгийн Тоттенхем клубт 600к ам.дол өгч Монголын суртчилууллаа гэдэгтэй л адил юм. Иймэрхүү худлаа шалтгаанаар хөрөнгө хулхиддагаа болимоор. Сүүлийн үед мега төсөл, түүний ТЭЗҮ гэж бас асар их хөрөнгө хулхидаж идэж ууж бна. Нян дүнхүү юм болохоор баахан хятад чулуу, нүүрсэнд ил тод мөнгө үрж байх шив. !!!

    Хариулах
  • 150.228.177.61
    2025/10/14

    Хүүрийн энхбаяр гэж хулгана бясаа Монгол төрийг самарч байна сайд болох гэсэн шуналаа дарж чадахгүй нохойн гөлгийг

    Хариулах
    • 202.126.90.26
      2025/10/15

      Наад хүн чинь хулгай,хуйвалдааныг илчилж байна.Лалараа аятайхан байгаарай.

  • 59.153.113.173
    2025/10/13

    Битгий худлаа юм бичиж олны тархийг угаах гээд бай. 2022 онд байгуулагдсан хэн ч мэдэхгүй, офисс ч байхгүй цаасан дээрх компани гэдгийг олон улсын эрэн сурвалжлахын сэтгүүлч нар олоод мэдээлчихсэн шдээ. Аягүй бол энэ ОБ, Херо нарын бүлэглэл энэ компанийг үүсгэн байгуулан мөнгөө угаасан гэж хардаж байна

    Хариулах
    • 59.153.114.129
      2025/10/16

      Тийм шүү

  • 66.181.184.241
    2025/10/13

    Энэ улсыг луйварчин, хулгайч нар сүйрүүлж байна. Тэд үргэлжлүүлж луйвардахыг хараад суумааргүй байна.

    Хариулах
  • 103.10.23.120
    2025/10/13

    Битгий шаа

    Хариулах
  • 59.153.115.41
    2025/10/13

    тэр нэг муу жүжгийг юуд нь нууцалдаг нь зарчмын хувьд сонин бөайна. АРАЙ хар дарсан зүүд биш байгаа. . хулгайч зангаараа бүх юмаа нууцалдаг инстинктээрээ нууцалсан юм болов уу?

    Хариулах
  • 66.181.180.9
    2025/10/13

    Юу уншчихав даа. 2019 онд байгуулагдсан оллн улсад үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй компани гэнэ үү, кккк. Сурталчлуулж буйгаа мэддэггүй тэгжх алба ч байхгүй л гэнэ. Ер нь бна шдээ, энэ мөнгө халхавч байсан бна. Баатар шиг жижигхэн улсын багахан найруулагчийн жүжиг Лондонд тавигдана гэдэг мөнгөний лобби орохгүйгээо бүтэх ажил биш. Үүнийг халхалвчилж бас дунд нь зарим нэгийгээ гадны сайтаар төлбөр төлж сэвүүлсэн л юм бна гэж офлгогдож байна. Ийм төлбөрт хямдхан нийтлэлүүдэд итгээд дэлхийн э/з-т нөлөөлчих ухааны юм ярьж нтр. Тэд нар чинь мөнгө төлөөд тэрнээс үнэ цэнтэй, бодит мэдээлэл авчихсан бдаг юм. Арай банальный юу, кккк

    Хариулах
    • 59.153.114.129
      2025/10/16

      Харин тийм Энхбаяр бол мэдээд л хэлж байна

  • 45.117.34.124
    2025/10/13

    тодорхой бичжээ

    Хариулах