Ц.Мөнхтуяа: Сандал суудлын төлөө үзэлцдэг хүмүүсийн алдаа завхралаас болж ард түмэн, хүүхдүүд хохирч байна

С.Гандэлгэр
3 цаг 14 минутын өмнө

Боловсролын салбарын багш ажилчид энэ сарын 16-нд ажил хаяна гэдгээ мэдэгдээд байгаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагаас тодрууллаа.

Тэрбээр "2017 оноос л багшийн цалин яригдсан. Тэр үеэс нэмсэн бол өнөөдөр энэ хүнд нөхцөлд орохгүй байсан. Төр засаг барьж байгаа хүмүүсийн алдаа завхралаас болж ард түмэн, хүүхдүүд хохирч байна. Харамсалтай байна.

УИХ-ын 126 гишүүн сандал суудлын төлөө үзэлцэх гэж төрд гараагүй гэж бодож байгаа. Улс орны төлөө ажиллана гэж гарч ирсэн хүмүүс өнөөдөр сандал суудал булаацалдаж байна. Маш хүнд байдалтай байгаа тийм учраас 126 гишүүн бүгдээрээ дэмжээд багш, эмч, ахмадуудынхаа цалин хөлс, тэтгэврийг нэмэх ёстой гэдэг шийдвэр гарах юм Сангийн сайд юу ч гэж яриад нэмэргүй. УИХ-ын гишүүд л шийднэ.

Тэвчиж болох зардал гэж байгаа. Хамгийн түрүүнд хүн рүүгээ чиглэсэн бодлогуудаа явуулахгүй бол багш, эмч нарын цалин бол арай дэндүү байна. Дэлхийн доог шившиг болохоор цалин авч байна" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна