Я.Содбаатар: МАН-ын 300 мянган гишүүн хуваагдаж, хагаралдсан юм байхгүй

С.Гандэлгэр
3 цаг 15 минутын өмнө

МАН-ын бүлгийн зарим гишүүн /38/ өнөөдөр намын Удирдах зөвлөлийг хуралдуулахыг шаардсан билээ. Удирдах зөвлөлийн хурлыг зарлах эрхтэй субъект болох МАН-ын ЕНБД Я.Содбаатараас энэ талаар торууллаа. 

Тэрбээр "Намын удирдах зөвлөл Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар хуралдаж болдоггүй намын дүрэм бий. Төлөөллийн төв байгууллага Ерөнхий сайдыг томилж, сонгодог. Доод шатны байгууллага нь төв байгууллагынхаа шийдвэрт зөв буруу гэдэг дүгнэлт хийх боломжгүй. 

МАН-ын 300 мянган гишүүн хуваагдаж, хагаралдсан юм байхгүй. Намын ажил хэвийн явж байгаа. Бүлгийн 68 гишүүд тодорхой санал зөрөлдөж байгаа юм байна. Намын эв нэгдлийг хангах үүднээс хоорондоо уулзаж, ярилцаж нөхцөл байдлыг дүгнэх шаардлагатай. Ийм уулзалтууд хэд хэд болсон. 

УИХ-ын зарим гишүүд Б.Энхбаяр гишүүнийг намаас хөөсөн шийдвэрийг эргэн харах хүсэлтийг Хяналтын Ерөнхий хороонд гаргасан байгаа. Хяналтын Ерөнхий хорооны өмнөөс хариулах боломжгүй" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна