Б.Бат-Эрдэнэ: Оюутолгойн зээлийн хүүг бууруулах боломжтой жилүүдэд эрх баригч намд хагарал, хуваагдал үүсээд байна

С.Гандэлгэр
3 цаг 16 минутын өмнө

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс Засгийн газар, УИХ-ын даргыг огцруулах асуудалтай холбогдуулан байр суурийг нь тодрууллаа. 

Тэрбээр "Би бүлгийг хуралдуулах бичигт гарын үсэг зурсан. МАН бүлгээ хуралдуулаад асуудлаа нэг талд нь шийдвэрлэх ёстой. 

2011 онд Оюутолгойн зээлийн гэрээ хийгдээд 2018 онд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, хүүг нь бууруулах боломж манай улсад байсан. Та бүхэн санаж байгаа бол 2018 онд МАН яг ийм нөхцөл байдалд орж байсан. Энэ бол Оюутолгойн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах боломж байсан. Чадаагүй. Одоо дахиад 7 жилийн дараа буюу 2025 оныг харахад ахиад хуваагдал руу орчихсон байна. Би ч гэсэн хардах эрхтэй. Яагаад Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах, зээлийн хүүг бууруулах боломж ирэх болгонд эрх барьж байгаа нам дээр ийм асуудал үүсээд байна вэ гэдгийг эрүүл ухаанаар харах ёстой. 18 тэрбум ам.доллар гэдэг бага мөнгө биш шүү. 

Уг нь 2024 оны УИХ-ын сонгуульд МАН тогтвортой засаглах боломжийг ард түмнээсээ авсан. Би Засгийн газрыг огцруулах асуудал дээр гарын үсэг зурахгүй. УИХ-ын дарга дээр ч адил. Тогтвортой засагла гээд ард түмэн санал өгсөн байхад огцруулах гарын үсэг зурна гэдэг бол зарчимгүй үйлдэл" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна