УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-Өчигдөр МАН-ын бүлэг хуралдаж зарим гишүүд хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Бүлгийн бүх гишүүдэд хурал болно гэсэн зар тараагдсан уу?
-Өчигдөр албан ёсоор бол бүлгийн хурал зарлагдаагүй. Харин өнөөдөр 12 цагаас бүлгийн хурал болно гэж бүлгийн ажлын албанаас мэдээлсэн. Өчигдрийн хурлыг хэвлэл мэдээллийн байгууллагаас л харлаа. Ер нь сайн ойлгосонгүй. Хууль бус хурал л болчих шиг боллоо. Тиймээс шийдвэрүүд нь ч бас хууль бус.
Ер нь өчигдрийн хурлыг харахад хүч түрсэн дарангуйллын шинжтэй зүйлүүд ажиглагдлаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна