Ч.Номин: Намайг Соёлын сайдаар ажиллаж байх үед Mongol khan жүжигт ямар ч санхүүжилт өгөөгүй

С.Гандэлгэр
2 цаг 31 минутын өмнө

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Эрдэнэс-Оюу толгой компани нь Л.Оюун-Эрдэний Засгийн газрын “шийдвэр”-ийн дагуу гэдэг нэрийдлээр гадаад улсын Atticus Partners Ltd болон Atticus communications Ltd компанитай 4 удаагийн үйлдлээр нийт 1.9 сая ам доллараар(7 орчим тэрбум төгрөг) гэрээ хийж “дэлхийд Монголыг сурталчлах” гэсэн халхавчаар Монгол улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэний 50 хувь эзэмшдэг Херо энтертэйнмент компаний бүтээл “Монгол хаан” жүжгийн гадаад суртачилгааг хийсэн нь баримтаар тогтоогдов” хэмээнд мэдээллээд байсан юм. 

Үүнтэй холбогдуулан Соёлын сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ч.Номингоос тодрууллаа.

Тэрбээр "Би өмнө нь ч хэлж байсан. Дахиад хэлье. Намайг сайдаар ажиллаж байх үед Соёлын яамны зүгээс Mongol khan жүжигт ямар нэгэн санхүүжилт гараагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье. Б.Энхбаяр гишүүний хувьд маш хариуцлагатай ажил хийж байсан хүн. Хууль зүйн сайд байсан хүн сургаар, мэдээллийг нягталж үзэхгүйгээр маш хариуцлагагүй мэдэгдэл хийсэн гэж үзэж байна. 

Өмнө нь ч сэтгүүлчдийг хэд хэдэн нүүрсний машинтай гээд л худал гэдэг нь тогтоогдсон. Сая УИХ-ын даргыг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн. Энэ нь худал гэдэг нь тогтоогдсон. Хариуцлагатай ажил хийж байгаа хүн өөртөө дүгнэлт хийх ёстой. 

Mongol khan жүжигт бодлогын дэмжлэг бол үзүүлж байсан. Ерөнхийлөгч хүртэл Англи улсад айчлах үедээ театрын хүмүүс болон продакшнуудтай уулзах ажил хийгээд явж байсан. 

Засгийн газраас "Аттикас Партнерс"-тай хамтарч ажилласан гэж ярьж байна. Энэ талаар "Эрдэнэс Оюутолгой" болон гадаад компаниас нь тодруулах нь зүйтэй. Засгийн газрын бүх л гишүүдтэй хамтарч ажиллаж байсан зүйл байгаа" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.72.245.198
    9 минутын өмнө

    chi chulgailaa bizdee ter sanchuujiltiig odoo uu geed gonschignood bgaa um

    Хариулах