Н.Учрал: Эрдэнэс-Оюутолгой компаниас гарсан мөнгө зориулалтын бусаар зарцуулагдсан бол шалтгалт хийх ёстой

С.Гандэлгэр
2 цаг 29 минутын өмнө

Atticus Partners Ltd болон Atticus communications Ltd компанитай 4 удаагийн үйлдлээр нийт 1.9 сая ам доллараар (7 орчим тэрбум төгрөг) гэрээ хийж “дэлхийд Монголыг сурталчлах” гэсэн халхавчаар Монгол улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэний 50 хувь эзэмшдэг Херо энтертэйнмент компаний бүтээл “Монгол хаан” жүжгийн гадаад суртачилгааг хийсэн нь баримтаар тогтоогдсон гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цахим орчинд нийтэлсэн. 

Үүнтэй холбогдуулан Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралаар тодрууллаа. 

Эрдэнэс Оюутолгой компани бол Монгол талыг төлөөлөх компани. Тэгэхээр тэр төлбөр Монгол талд хэрхэн ашигтай хэлэлцээр хийх вэ гэдэг дээр санхүүгийн болон бусад төрлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шилжүүлсэн гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ мөнгө зориулалтын байдлаар зарцуулагдах ёстой шүү дээ. 

Засгийн газрын нэг тэмдэглэллийг үндэслээд зориулалтын бусаар санхүүжилт хийгдсэн байгаа бол үүнийг хууль хяналтын байгууллага шалгах ёстой гэсэн зүйлийг Ерөнхий сайд хэлсэн. Бид шилэн дансыг нь шалгаж үзсэн тийм тохиолдол байхгүй байна.

-Өчигдөр болсон МАН-ын бүлгийн хурлын асуудал маргаан дагуулаад байна. Та үүн дээр байр сууриа илэрхийлээч. 

-МАН-ын бүлгийн хурлаа хуралдуулаач ээ гэдэг шаардлагыг долоон гишүүн гаргасан. Гэтэл хүлээж аваагүй байна. Ингээд 38 гишүүн гарын үсгээ зураад бүлгээ хуралдуул гэж шаардлага өгсөн" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна