П.Сайнзориг: Энэ жүжиг хэмжээнээсээ хэтэрлээ

Х.Есү
2025/10/15

Өчигдөр хуралдсан МАН-ын бүлгийн хурлын асуудал багагүй шүүмжлэл дагуулаад байна. Энэ асуудлаар бид УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос тодрууллаа. 

Тэрбээр, "Өнөөдөр албан ёсоор бүлэг хуралдана гэсэн. Ингэж хүч түрж, дарангуйлж, хуйвалдаж, цаге үеийн нөхцөл байдлыг аргалах гэж дүр эсгэж жүжиг тоглохоо болих хэрэгтэй. Ямар ичдэггүй юм бэ гэж хэлмээр байгаа юм. Энэ жүжиг хэмжээнээсээ хэтэрч байна. 

Өнөөдөр яах вэ багш эмч нарын жагсаалаас өмнө улс төр хийж уур амьсгалыг өөр тийшээ эргүүлэх гэж байгаа юм шиг байна. 

Бүлгийн дарга л бүлгийн хурлыг товлож бэлтгэл ажлыг хангуулж хуралдуулна. Бидэнд өчигдөр маргааш 12 цагт бүлгийг хурал болно гэдэг зар ирсэн. Харин өчигдрийн хуралдаад байгаа хүмүүс тийм зар явуулаагүй. Бүлгийн дарга өнөөдөр хуралдуулна гээд зар тавчихсан байхад зориуд бүлгийг хуваах оролдлогыг хийж байна. 

Өчигдөр МАН-ын бүлэг хуралдаагүй. Гаргасан шийвэр нь хууль бус" гэлээ. 





Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.110
    2025/10/15

    Чи өөрөө гол дүрд тоглоод бгаа юм бишүү?!

    Хариулах
  • 66.181.183.184
    2025/10/15

    Ялагдаад ирхээрээ ухаан оров бололтой. Хэтэрчиж гэнээ одоо. Өөрөө хамаг юмны эхлэл тавиа биздээ.

    Хариулах
  • 202.55.188.117
    2025/10/15

    Жинхэнэ жүжигчин амьсгаа байж мэднэ будлиад

    Хариулах
  • 103.229.120.162
    2025/10/15

    ӨӨРӨӨ ТЭР ЖҮЖИГТ ОГТ ХАМААГҮЙ ХӨНДЛӨНГИЙН АЖИГЛАГЧ. ҮЗВЭР СОНИРХОН ҮЗЭГЧ ҮҮ?

    Хариулах