Оюутолгойн хянан шалгах түр хороо хуралдах товтой байсан танхимд МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж танхимаа суллаж өгөөгүйн улмаас хянан шалгах түр хороо хуралдаж чадахгүй нөхцөл байдалтай байна.
Энэ асуудлаар бид УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаас тодрууллаа.
Тэрбээр, "Чингис хаан танхимд Оюутолгойн хянан шалгах түр хорооны хурал товлогдсон. Гэтэл одоо хурлаа хийж чадхааргүй нөхцөл байдалтай байна. Дотор МАН-ын бүлгийн хэсэг гишүүд өөрсдөө сайн дураар ирсэн байх шиг байна.
Өнөөдөр хянан шалгах түр хороогоор ноцтой асуудал яригдана. Оюу толгой ХХК-ийн танилцуулгыг өнөөдөр хийх ёстой байсан. Гэтэл танхимаа суллаж өгсөнгүй. Би бол загнуулаад танхимаас хөөгдөөд гарлаа.
Оюутолгойн талаас түр хорооны хуралд оролцох боломжгүй гэсэн ч бид нар хуралдана. Энэ асуудал гацвал хохирогч нь монголын ард түмэн" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна