Өнөөдөр Засгийн газар ажил хаялт зарлаад байгаа Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзах үеэр Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөллийг гурван талт хэлэлцээрт оролцуулсангүй хэмээн УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Манай холбоог шинэ 8 жил болж байгаа, салбарын хэлэлцээрт ордоггүй гээд оруулсангүй. Гурван талт хэлэлцээр гэж гуйлгачин болгодог хэлэлцээрийн лайг Монголын ард түмэн үүрээд явж байгаа. Үйлдвэрчний эвлэл л Засгийн газартай хэлэлцээрт ордог. Ямар юмаа нуугаад хөдөлмөрчдийн эрх ашгийг зөрчөөд байгаа юм бэ? 5-6 хувиар нэмээд үр дүн гарахгүй. Хуулиараа хоёулаа эрх тэгш статустай үйлдвэрчний эвлэлийн байгууллага. Монголын үйлдвэрчний эвлэл бол 100 жилийн түүхтэй МАН-тай нэг хөнжилд орчихсон, тэднээс санхүүждэг байгууллага. Эд нар гэрээнд гарын үсэг зураад 5-6 хувь л нэмүүлдэг. Тэгээд яах юм амьдрал сайжрахгүй. Ямар ч шийдэлд хүрэхгүй." гэлээ.
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2017 онд байгуулагдсан ТББ юм. Нийт 15 мянган гишүүнтэй тус байгууллага бөгөөд тус байгууллагын тэргүүнээр УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа ажиллаж байсан нэгэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна