УИХ дахь МАН-ын бүлэг жинхэнэ утгаараа хоёр хуваагдав. Өчигдөр У.Отгонбаяраар удирдуулан хуралдсан 38 гишүүнтэй МАН-ын бүлэг өнөөдөр /2025.10.15/ дахин хуралдаж, шинэ даргаараа Ж.Батжаргалыг сонголоо.
Харин нөгөө талд Ж.Бат-Эрдэнэ талын МАН-ын бүлэг "Нэр бүхий гишүүд дүрмийн бус хуралдааныг дур мэдэн зохион байгуулсан ноцтой үйлдэл гаргалаа. Энэхүү үйлдэл нь УИХ дахь МАН-ын үйл ажиллагааны дүрэм болон, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны дэгийг зөрчсөн. Иймд тус хурал нь дүрмийн бус, түүнээс гаргасан шийдвэр хүчингүй болохыг мэдэгдье" гэсэн мэдэгдэл гаргасан юм.
Мөн эл асуудлаар бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнээс тодруулахад "Бүлэг намайг оролцуулалгүй хуралдаад огцруулах нь хууль бус. Би албан тушаалын төлөө ноён нуруугаа хугалан явдаг хүн биш. Албан ёсны хурал дээрээ намайг огцруулж болно" гэсэн байр суурь илэрхийлсэн.
Улмаар У.Отгонбаяраар удирдуулсан МАН-ын бүлэг үдээс хойш дахин хуралдаж, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Ж.Батжаргалыг томилох шийдвэр гаргасан байна. Ингэснээр УИХ дахь МАН-ын бүлэг Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал гэсэн хоёр даргатай. Аль аль талд нэгнээ үл зөвшөөрсөн байдалтайгаар улс төрийн үйл явдал үргэлжлэхээр болж буй.
Улс төр талаасаа Ж.Бат-Эрдэнээр удирдуулж буй бүлгийг "Д.Амарбаясгалангийн", Ж.Батжаргал даргатай бүлгийг "Г.Занданшатарын" гэж харах боломжтой болж буй.
Мэдээж холбогдох дүрэм, дэгийг авч үзвэл Ж.Батжаргал талын бүлгийг хууль бус гэж үзэх боломжтой. Тодруулбал МАН-ын бүлэг олонхын саналаар ээлжит бус хуралдаан зарлах боломжтой. Гэхдээ ээлжит бус хурлын товыг дэд дарга биш, дарга тогтоох эрхтэй гэж заажээ. Мөн түүнчлэн бүлгийн дэд даргад бүлгийн дарга үүрэг даалгавар өгөөгүй бол хурал удирдах эрх үүрэг байхгүйгээс хүчин төгөлдөр бус гэж үзэх магадлалтай юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.118.191
Амарбаясгалан, Оюун-эрдэнийн муу үйлийн үрээр МАН хуваагдав. Зөв зөв! Төр цэвэршиж байгаад талархаж байна. Аливаа юм цаг хугацаатай.
Хариулах202.126.90.167
Аль эрүүл залуу хэсэг нь тусдаа гарах хэрэгтэй.ман нэрээ хуучцуулдаа орхи тэртэй тэргүй ман намыг ард түмэн хэзээ ч дэмжихгүй.харин А.Б О.Э нарыг бол сонгууль боллоо гэхэд ард олон гаргаад л ирнэ ийм л байна.зандан хэн ч биш болохгүйн тулд амь нь тэмцэж хуваагаад хаячихлаа энэ бүхний ард хэн байгаа нь ойлгомжтой хаха гоё 2
Хариулах