Өнөөдөр Оюутолгойн Хянан шалгах түр хорооны хуралд Оюутолгой компаниас төлөөлөл ирүүлэн мэдээлэл өгүүлэх ёстой байв. Гэтэл түр хорооны хуралд тус компаниас төлөөлөл ирүүлээгүй бөгөөд үүнтэй холбогдуулан УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга, Оюутолгойн Хянан шалгах түр хорооны гишүүн П.Ганзоригоос тодрууллаа.
Тэрбээр "Оюутолгойн хянан шалгах хорооны хурал эхлээд явж байна. Эхний хэлэлцэх асуудалд Оюутолгой компаниас ирж мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулах ёстой байсан. Харамсалтай нь хоёр дахь удаагаа ирсэнгүй. Олон нийтэд хандаж мэдээлэл гаргасан байна лээ. Энэ компанийн 34 хувийн Монгол Улс эзэмшиж байгаа. Нийт 3.5 сая хүний компани. Гэтэл УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хороо хоёр дахь удаагаа албан ёсоор ирж мэдээлэл өгөөч гэдэг хүсэлт тавьж байхад маш бүдүүлгээр хоёр дахь удаагаа татгалзлаа. Энэ бол УИХ-ын үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулж байгаа үйлдэл гэж харж байгаа.
Анх энэ төслийн хүрээнд авсан зээл хүүтэйгээ нийлээд 12 тэрбум ам.доллар хүрчихсэн байна. Монгол улс байгалийн баялгаа ашиглуулаад өрийн хавханд ордог төсөл бол Монголын ард түмний эрх ашиг хангагдахгүй төсөл гэж түр хороо үзэж байгаа. Бид 11 сард сонсголоо хийнэ. Сонсгол дээрээ заавал ирэх ёстой" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна