Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрээ шуурхайлж, ширээний ард суух тохиролцоонд хүрсэн талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэв.
Энэ талаар тэбрээр "Өнгөрсөн хугацаанд ДОТООДЫН УЛС ТӨРИЙН ЗӨРЧИЛ ТЭМЦЭЛ ДАНДАА ОЮУ ТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НАРТ АШИГТАЙ ТУСАЖ ирсэн гашуун түүхийг давтаж болохгүй.
Ирэх 7 хоногт эхлэх хэлэлцээрээр:
- ОЮУ ТОЛГОЙ төслийн ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ
- Монголын тал баялгийн өгөөжөө ахиу хүртэж НОГДОЛ АШИГ ХҮРТЭХ ХУГАЦААГ НААШЛУУЛАХ тал дээр МОНГОЛ ГЭДЭГ НЭГ НИЙТЛЭГ ЭРХ АШГАА ТУГАА БОЛГОЖ ажиллана.
Рио Тинтогийн хувьд ч Оюу Толгойг тойрсон хувь нийлүүлэгчдийн хэд хэдэн асуудал шийдлээ ололгүй сунжирсаар байгааг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн.
Засгийн газрын тухайд Оюу толгойн асуудлаар 3 АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ТАЛЫГ ШАХАЖ АЖИЛЛАСНЫ ҮР ДҮНД БИД ЭНЭ ОНДОО БАГТААН МОНГОЛ УЛСДАА, МОНГОЛЫНХОО АРД ТҮМЭНД АШИГТАЙ ШИЙДЭЛД ХҮРЭХ боломж ойртож байна.
Хэлэлцээг бодит үр дүнд хүргэхэд ХИЙРХСЭН УЛС ТӨРӨӨС АНГИД ТӨР ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ илүү чухал. Хэлэлцээрийн үйл явц, үр дүнг иргэддээ ил тод мэдээлж явах болно" хэмээлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна