Ц.Сандаг-Очир: Ерөнхий сайд нь барууны хэвлэлд гарсан мэдээгээр хүн гүтгэж байгаа юм чинь сайд нар нь аргагүй байх л даа...

Х.Батсайхан
3 цаг 23 минутын өмнө

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Батлан хамгаалахын сайд Д.Батлут “Нэг нь төрийн мөнгөнөөс хумсалж гаднын хэвлэлд бичүүлдэг байх шиг. Оюутолгойн гэрээг сайжруулъя гэсэн дарцагласан нөхдүүд байгаа. Гэтэл Оюутолгойгоос мөнгө аваад мөнгө угаачихсан баримт гараад ирлээ. Долоон тэрбум төгрөг Эрдэнэс Оюутолгойгоос аваад студи тоноглосон. Английн хөлбөмбөгийн багийн хувцсыг авна гээд 23 тэрбум төгрөг авчихсан байх шиг... 67 гишүүн нүүрсний хулгайгаа шалгуул гэхэд өнгөтөөр хэвлэсэн материал өгсөн. Мэдээж датадаа байгаа юмыг л гаргаж өгнө шүү дээ” гэв.

Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир “Баримттай юм ярина шүү. Ерөнхий сайд нь барууны хэвлэлд гарсан мэдээгээр хүн гүтгэж байгаа юм чинь сайд нар нь аргагүй байх л даа... Ард түмэн харж байгаа шүү” гэлээ.  

Улмаар санал хураахад Ерөнхий сайдыг огцруулах санал дэмжигдээгүй юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна