УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагаас байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр, "Өнөөдөр маш чухал чуулганы хуралдаан болно. Одоогийн байгаа Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ. Энэ жилийн төсөв хэлэлцэх асуудал маш удаан цалгар явагдаж байна.
Чуулган эхэлсэн цагаас хойш АН байнга завсарлага авч асуудал хэлэлцэхийг хойш татаж байна. Дараагаар нь МАН-ын даргын асуудал яригдсан. Энэ нь улс төрийн биш улс орны асуудал болж хувирлаа. Тэгэхээр энэ Засгийн газрын чадамжийн асуудлыг хэлэлцэх ёстой.
Хэдхэн хоногийн өмнө багш нарын цалинг нэмэх боломжгүй, төсөвт нөөц байхгүй гэж ярьж байсан. Тэгтэл өнөөдөр бүх зүйл боломжтой болчихлоо. Үүнийг асууухын тулд төрөөд удаагүй байгаа ч гэсэн хүрээд ирлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.94.214
Bagsh nar ajil hayad tsalingaa nemuuleed bdg, emch nar hunee orhij chadahgui ch stalingaa nemuulehiig husch l bn shde?? Esbel zaabal ajil hayaj uhel uregdel gargaj bj nemuuleh yestoimuu???
Хариулах