Зарим гишүүн Чуулганы танхимаас гарч явж байна

Х.Батсайхан
3 цаг 10 минутын өмнө

УИХ-ын Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхлээгүй хэвээр байна. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа гишүүдийг чуулгандаа орж ирж суухыг уриалж байгаа ч гишүүд орж ирэхгүй, орж ирсэн гишүүд нь буцан гарч явж байгаа талаар мэдээллээ.

Тэрбээр “ТББХ Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэж шийдчихээд байхад Засгийн газрын сайд нар нь орж ирж, Байнгын хорооны шийдвэрийг дэмжсэн санал өгөхгүй байгаа нь сонин байна. Засгийн газраа огцруулъя гээд байгаа юм уу” гэв.

Өнөөдрийн чуулганаар Төсөв хэлэлцэх ёстой. Гэвч Засгийн газрын гишүүдээс нэг нь ч чуулганы ирцэд ороогүй байгаа бөгөөд Д.Батлут, Г.Дамдинням нарын гишүүд танхимд орж ирсэн ч ирцэд оролгүй гарч явсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Чуулган өнөөдөр 10.00 цагт товлогдсон ч одоо болтол ирц бүрдээгүй хэвээр байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна