О.Цогтгэрэл: Ерөнхий сайдыг ч, УИХ-ын даргыг ч огцруулах ёстой

С.Гандэлгэр
3 цаг 11 минутын өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайдыг огцруулах асуудалтай холбоотойгоор хэвлэлийн бага хурал хийлээ. 

Энэ үеэр Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Төрөө хямралаас гаргана. Түмнээ ядуурлаас гаргана гэсэн улс төрийн хүчин завсаргүй засагласаар олон жил боллоо. Өнөөдөр Багш, эмч нар нь гудамжинд жагсаад, ахмадууд нь тэтгэвэр хүрэхгүй  гэж ярьж байна. Эрчим хүчний салбар нь лаа барих дээрээ тулсан байна. Эдийн засаг, төсөв төлөвлөгөө гэдэг зүйл одоогийн эрх баригчдад огтхон ч хамаагүй юм байна. 

АН өнгөрсөн хугацаанд зарчмын байр суурь илэрхийлж, тодорхой шаардлагууд тавьж ирсэн. Үндсэн хуулийн хямрал руу ороход цагаар тоологдож эхэллээ. Энэ зүйл рүү эрх баригчид санаатайгаар түлхэж байна гэж үзэж байна. Ийм учраас АН-ын даргын хувьд УИХ-ын чуулганаас завсарлага авч, бүлгээ хуралдуулна. 

УИХ-ын дарга, Ерөнхий сайдын аль алиных нь асуудлыг зэрэг хэлэлцэх ёстой гэдэг шаардлага тавьж байна. Ингэж байж Монгол Улсыг хямралаас гаргана гэдэг зүйлийг бүлэг дээрээ танилцуулна. Энэ хямралт байдлыг даамжруулсаар байвал АН-ын бүлэг оролцохгүй. Энэ нөхцөл байдлыг эрх баригчид бүрэн дүүрэн хариуцах ёстой. Хэдэн цагийн дараа хоёр тал тохиролцож магадгүй. Зэрэг огцруулах нь шийдэл болно" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.191
    1 цагийн өмнө

    хаха. Шинэ засаг гарч ирэхээр Засагт орно гэж горьдсон гэсэн үг үү? Эцсийн дүндээ хулгайчдыг өмөөрч байгаам бн. Өвөл эхэлж цагийн байдал хүндэрч бн. Асуудлаа ойлгоод ажил руугаа ороод явж байгаа ЗГ-ыг тогтвортой ажиллуулах нь ард түмний хүсэл. Хамгийн хамгийн нь Төрд үүрлэсэн хулгайг илчилж, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэh, төрийг хохиролгүй болгож төсвийн орлогыг нэмэгдүүлэх! АН хулгайчдын талд байгаа нь тодорхой боллоо. Эднүүст төр засгийн тогтвортой байдал биш сандал ширээ чухал гэдэг нь ойлгомжтой боллоо. Сөрөг хүчин гэлээ ч улсаа хорлох явуургүй акц хийгээд байх юм бол Танай АН-ыг ч бас арчина! Засрахгүй дебилүүд!

    Хариулах