Х.Булгантуяа: Хэд хэдэн сайд намайг “Чи шоронд сууна шүү” гэж дарамталж байна

Zuv.mn
3 цаг 17 минутын өмнө

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцсэн. Улмаар өнөөдөр 10.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцэслэхээр товлосон чтодорхойгүй нөхцөл байдалд ороод байна. 

Учир нь Төрийн байгуулалтын байнгын хорооны санал хураасан саналын томьёолол маргаан дагуулснаар УИХ-ын чуулганы ирц бүрдэхгүй байгаа юм.

Өнөөдрийн чуулганыг даргалж буй Х.Булгантуяа гишүүдийг хуралдаа суухыг сануулах үеэрээ "Хэд хэдэн сайд намайг “Чи шоронд сууна шүү” гэж дарамталж байна.

Г.Занданшатар даргыг УИХ-ын дарга байхад Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэхэд яг өнөөдрийн зарчимаар санал хураалт явуулаад дэмжигдсэн байхад өнөөдөр Үндсэн хуулийн зөрчил үүснэ гээд ярьж байна. Хууль дээрээ үг үсэггүй биччихсэн байна шүү дээ. Адилхан зүйл заалт өөр өөрөөр үйлчилнэ гэж байхгүй шүү" хэмээн ярив.






Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.63
    1 цагийн өмнө

    Үндсэн хуулиа зөрчвөл сууж л таараа

    Хариулах