С.Ганбаатар: "Ухаа худаг"-аас айгаад ирцээ ч бүртгүүлж чадахгүй байна гэдэг бол өргөсөн тангаргаасаа няцаж байгаа явдал

Zuv.mn
3 цаг 22 минутын өмнө

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх ёстой ч УИХ-ын чуулганы ирц хүрэхгүй байгаа юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодрууллаа. 

Тэрбээр энэ талаар "Бүлэг дээр Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарыг аль алиныг нь огцруулаарай гэсэн. Орж ирэхгүй байгаа МАН-ын нөхдөд хэлэхэд нүүрс хулгайлагч бүлэглэлүүдийн барьцаанд орчихсон юм шиг, хууль хяналтын байгууллагад дарамтлуулж байгаа юм шиг царайлж ирцээ ч бүртгүүлэх эрхгүй байна гэдэг бол өргөсөн тангаргаасаа няцаж байгаа явдал. УИХ-ын гишүүн ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө хэнээс ч эмээж айхгүйгээр ямар ч бүлэглэл, нүүрсчин, "ухаа худаг"-аас айхгүйгээр байр сууриа чөлөөтэй илэрхийлж, шийдвэр гаргана гэж Үндсэн хуулийн дагуу тангараг өргөж байсан. Бид тангаргаасаа няцаж болохгүй. Ирцээ бүрдүүлээд санаа бодлоо хэлэхдээ ард түмнээ бодох ёстой.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.