Мэдэгдэл

С.Гандэлгэр
3 цаг 37 минутын өмнө

Өчигдөр /2025.10.15/ Новел групп” ХХК-ийн захирал Д.Ангар мэдээлэл хийсэнтэй холбогдуулан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ мэдэгдэл гаргажээ.

 “Новел групп” ХХК-ийн захирал гэх Д.Ангар 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Д.Энхзул гэдэг хувь хүнтэй хийсэн зээлийн гэрээний маргааны талаар мэдээлэхдээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагын нэрийг үндэслэлгүйгээр дурдан үйлдвэрийн газрын болон, хувь хүний нэр хүндэд ноцтой халдлаа.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Новел лизинг” ХХК-тай 2021 оноос хойш нийт 10 удаагийн худалдан авалтын гэрээ байгуулан ажилласан. Өмнөх төлбөрүүдийг гэрээнд заасан хугацаанд төлөн, гэрээ дүгнэсэн акт үйлдэн хуулийн хүрээнд ажилласан болно.

 Сүүлийн гэрээг 2025 оны 08 дугаар сард байгуулан, төлбөр төлөх гэрээний хугацаа дуусаагүй байхад Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” тогтоол, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” албан тоотоор мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг зогсоохыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгасан. Энэ хүрээнд тус компанийн дансыг битүүмжлэн, нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх үүрэг хязгаарлагдсан.

Иргэн Д.Ангар нийгмийн сүлжээнд мэдээлэхдээ дээрх төлбөрийг шилжүүлэхтэй холбоотой авлигын зохион байгуулалттай схем ажилладаг тухай дурдсан нь ор үндэслэлгүй гүтгэлгийн шинжтэй байх тул холбогдох хууль, хяналтын байгууллагуудад хандаж байгаагаа үүгээр мэдэгдэе.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь олон нийтэд нээлттэй, ил тод, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажилладаг бөгөөд авлигын эсрэг менежментийн тогтолцооны MNS ISO 370015:2025 стандартыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа болно.


“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна