О.Цогтгэрэл: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан огцрох хүсэлт гаргахаар боллоо

Zuv.mn
2025/10/16

УИХ дахь Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралд ороод гарч ирлээ. Тэрбээр өнөөдрийн АН-ын Бүлгийн хурлаас гаргасан  

УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлын товд УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг нэгэн зэрэг хэлэлцэх, УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх асуудлын товд оруулахыг шаардахаар уг хуралд орсон юм.

Тэрбээр “УИХ-ын даргыг огцруулах асуудлыг Чуулганы товд оруулах асуудлаар хандсан. Д.Амарбаясгалан дарга харин өөрөө хүсэлтээрээ огцрох санал гаргахаар болллоо. Тэгэхээр УИХ-ын даргыг огцруулах биш, өөрөө хүсэлт гаргасныг хэлэлцэхээр боллоо.

Одоо залгаад Төрийн байгуулалтын байнгын хороо зарлагдаад явна.

Ардчилсан нам одоо Чуулганы хуралдаанд оролцоно. Ерөнхий сайдыг огцруулахыг бидэнд даалгачихсан учраас биелүүлж ажиллана” гэлээ.

Ингэснээр ТББХ-ны саналын томъёолол дагасан маргаан эцэслэгдэж, Үндсэн хууль зөрчигдөхгүйгээр Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар огцрох нөхцөл бүрдэж байгаа юм.  



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.