Н.Номтойбаяр: Чуулган эхлэх гээд АН-ынхныг хүлээж байна

Х.Есү
3 цаг 15 минутын өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох хүсэлтээ өгсөн. Яг одоо УИХ-ын чуулганаар тус асуудлыг хэлэлцэхээр гишүүдийг хүлээж байна. 

Уг асуудалтай холбогдуулан бид УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас тодрууллаа. 

Тэрбээр, "Одоо явж байгаа улс төрийн нөхцөл байдал миний амсаж байсан асуудалтай яг адилхан л явж байна. Гадаадын хэвлэлд гарсан төлбөртэй мэдээнээс болж Д.Амарбаясгалан огцорч байгаад харамсаж байна. Парламент арчаагүй байна. Цаашдаа иймэрхүү асуудал битгий давтагдаасай. 

Хэдийгээр нөхцөл байдал ийм ч Д.Амарбаясгалан дарга өргөдлөө өгсөн нь улс төрч хүний хувьд зоригтой шийдэмгий шийдвэр гаргалаа гэж бодож байна. Г.Занданшатар намын бага хурлаараа ялагдчихаад, төрийн ажлыг гацааж олон түмнийг талцуулж, хэвлэлээр нэгнээ гүжирдэж доромжилж байгаа нь огт таалагдахгүй байна. 

Үндсэн хуулийн цэц дээр Засгийн газрын гишүүд нь хүртэл очиж байгаа юм. Хуульчид нь явдаггүй юм уу. 

Монголын парламентыг төгөлдөржүүлэх ажлыг Д.Амарбаясгалан дарга хийж байсан шүү. Одоо асуудлыг шийд гээд гарц гаргалгааг нь гаргаад өгчихлөө шүү дээ. Г.Занданшатар даргатай санал нэгдэж байгаа нэг зүйл нь хулгайтай эвлэрч болохгүй гэдэг үзэл бодол" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 31.165.93.231
    52 минутын өмнө

    Казиночид дийлнээ.тэд үхтэл айж бнаа.юу ч хийхээс буцахгүй.

    Хариулах