УИХ-ын чуулганаар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах асуудал болон Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр гишүүдийг хүлээж байна.
Уг асуудалтай холбогдуулан А.Ариунзаяа гишүүнээс байр суурийг нь сонслоо.
Тэрбээр, "Одоогийн байдлаар чуулганы хуралдаанд 55 гишүүн ирцээ бүртгүүлсэн байна. Өглөөнөөс хойш гишүүдийг хүлээлээ.
Гишүүд ордонд байна. Магадгүй өрөө өрөөндөө намайг хараад сууж л байгаа байх. Хариуцлагатай байя. Одоо асуудлаа шийдвэрлэе. Ийм хариуцлагатай цаг үед гишүүд ирцээрээ бойкот хиймээргүй байна. Өнөөдөр зайлшгүй асуудлаа хэлэлцэхгүй бол болохгүй. Маргааш 13 цаг гэхэд хуулийн хугацаа нь дуусна.
АН-ыг гишүүдийг чуулгандаа оролцоосой гэж уриалмаар байна. Та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, цалин авч байгаа бол ажлаа хийхийг хүсье" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна