УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, "Ерөнхий сайд, УИХ-ын даргыг огцруулах асуудлыг нэгэн зэрэг оруулсан тохиолдолд уг асуудлуудыг дараалуулан хэлэлцэж, аль алийг нь огцруулахыг дэмжсүгэй" гэдэг шийдвэрийг гаргасан билээ.
Үүний дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, Төрийн байгуулалтын байнгын хороо тус асуудлыг хэлэлцэж дэмжсэнээр АН-ын шаардлага үндсэндээ биелэгдсэн юм.
Ингэснээр Ардчилсан намын бүлгийн гишүүд Чуулганы үйл ажиллагаанд оролцох нөхцөл үүссэн гэдгийг дарга О.Цогтгэрэл нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаас гарч ирснийхээ дараа ямар ч хоёрдмол утгагүйгээр илэрхийлсэн бахйдаг.
Улмаар Чуулганы нэгдсэн хуралдаан зарлагдаж, гишүүд ирцээ бүрдүүлж эхэлсэн ч АН-ын бүлгийн гишүүд чуулгандаа оролцолгүй, УИХ-ын чуулганыг хуралдуулахгүй хүлээлгэсэн байдалтай байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.89
АН бүтэхгүй ээ
Хариулах