Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр гишүүдийг хүлээж байна.
Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гишүүдэд хандаж мэдээлэл хийлээ.
Тэрбээр, " Парламентаа бойкотолж ирцэд хүргэхгүй парламентийг үндсэн хууль зөрчих эрсдэл рүү оруулах алхам хийж байна. Өнөөдөр Засгийн газрын гишүүд толгойлж нөлөөлж, дарамталж гишүүдийн чуулгандаа орох боломжоор хангахгүй байна.
Гишүүд ээ өнөөдөр бид хэн нэгний суудлыг хамгаалахын төлөө энд суугаагүй гэдгээ бодоорой. Ард түмнийхээ өмнө тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд энд сууж байгаа гэдгээ бодож чуулгандаа ирж суугаасай гэж хүсэж байна.
АН-ын бүлгээс Ерөнхий сайд болон УИХ-ын дарын асуудлыг хамтад нь шийдвэрлэх санал тавьсан. Би шаардлагыг хүлээн авсан. Тиймээс албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Гэвч АН-ын 19 гишүүнээс бусад гишүүд тодорхойгүй шалтгаанаар хуралдаандаа орж ирэхгүй байна. Үүнийг бид нөлөөлөл орж байна гэж харж байна.
УИХ-ын үйл ажиллагаанд бизнесийн групп бүлэглэл, хууль хяналтын байгууллага нөлөөлөл үзүүлж байгаа баримтууд бидэнд байна. Тэгэхээр элдэв барьцаанд ороогүй бол ирж чуулгандаа оролцооч ээ гэж уриалж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна