Л.Мөнхбаясгалан: Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрын асуудлыг хамтад нь хэлэлцье гэхэд манай намын гишүүд таг

Х.Есү
2025/10/16

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр гишүүдийг хүлээж байна. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр, "Өглөөнөөс хойш өдөржин чуулганы ирцийг хүлээлээ. АН -ын бүлгийн шийдвэр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг хэлэлцэхдээ УИХ ын дарга Д.Амарбаясгаланг ч мөн огцруулах асуудлыг давхар оруулж ирвэл чуулганы нэгдсэн чуулганд ороод хамтад нь огцруулна гэж гарсан. 

Гэтэл УИХ -ын дарга Д.Амарбаясгалан манай бүлгийн шийдвэрийг авсны дараа өөрөө огцрох өргөдлөө өгсөн. Төрийн байгууллалтын байнгын хороо ч огцрохыг нь дэмжиж гарсан. Ингээд чуулганы хуралдаанд орох гэтэл манай намын гишүүд орж ирдэггүй. Одоо танхимд АН -ын 19 гишүүн, МАН-ын 31, бусад 10 гишүүн хүлээсээр. 

Нөгөө хүсээд байсан Д.Амарбаясгалан нь огцроё гэлээ гэтэл таг… Г.Занданшатарыг нь ч давхар огцруулна гээд дүүхэлзээд байсан гишүүд алга болчих нь энэ. Бид сөрөг хүчин. МАН-ыг хайрлах учир байхгүй. Тэд угаасаа улс орныг авч явж чадахгүй байгаа. МАН-ыг огцруулж л байвал зөв гээд байсан гол рольд тоглож байсан нөхөд маань зугтчихлаа. Итгэл үнэмшил туйлдаж байна шүү" гэжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.91
    Өчигдөр

    Улс орноо тэргүүнд тавьдаггүй хүмүүсийн өрөөсгөл бодол дутуу ухаан намчирхахад хүргэдэг. Намаар талцдаг больсон цагт л улс хөгжинө

    Хариулах