УИХ-ын гишүүд чуулганы хуралдаандаа суухгүй байгаа асуудлаар УИХ-ын гишүү Л.Мөнхбаясгалан мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "АН-ын ганц хүсэж байсан зүйл нь юу вэ гэвэл Г.Занданшатар болон Д.Амарбаясгалан нарыг хэргийг хамт шийдэх хэрэгтэй гэж үзсэн. Ганц нэгийг нь огцруулж аль нэг талд нь үйлчлэхгүй гэж ярилцсан.
Манай бүлгийн гурван одтой шийдвэр гэдэг бол маш хатуу шийдвэр байдаг. Гарсан шийдвэрийг сөрж намын гишүүн ярих эрхгүй байдаг. Хэрвээ дэмжихгүй бол намаас хөөх асуудлыг ярих хэмжээний хатуу шийдвэр байхгүй юу.
Д.Амарбаясгалан нь огцруулаад өгөөч гээд энүүгээр гуйгаад л яваад байна. Тэгсэн манай намын гишүүд үгүй үгүй гээд алга болчихсон. Үнэхээр ичиж байна. Итгэл найдвар нуран унаж байна.
Нөгөө шударга ёс нь хаана байна. MCS-ээс хандив авсан гишүүд алга. Ирээгүй гишүүд кнопоо үнэд хүргэх гээд байгаа юм уу. Хуралдаа ирэхгүй байгаа гишүүд нэг бол кнопоо наймаалцсан, эсвэл барьцаалагдсан байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна