Ж.Баясгалан: Улс орны чухал асуудал хэлэлцэж байхад би амрах эрхгүй

Х.Есү
3 цаг 11 минутын өмнө

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааныг эхлүүлэхээр гишүүдийг хүлээсэн нөхцөл байдалтай байна. Одоогоор чуулганд 61 гишүүн иржээ. 

Бид гадаад дахь томилолтоосоо шууд чуулганы хуралдаанд ирсэн УИХ-ын гишүүн Ж.Баясгалангийн байр суурийг сонслоо. 

Тэрбээр, "Ерөнхийлөгчтэй хамт гадаад томилолтод яваад ирлээ. Дэлхийн парламентад нийт есөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Энэтхэгийн талын төлөөлөгчтэйгөө уулзаад ирлээ. 

 Гадаад томилолтоос шууд ирлээ. Улс орны чухал асуудал хэлэлцэж байхад амрах эрх байхгүй. Би бүлгийнхээ шийдвэрийг дагана" гэжээ. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна