Чуулганы ирц хүрэхгүй байгаа учраас УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхлээгүй хэвээр байна. Одоогоор 61 гишүүн ирцэд хамрагджээ. Хэрвээ энэ тоо 64 болох юм бол УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд болон Д.Амарбаясгалан нарын асуудлыг авч хэлэлцэх юм.
Уг асуудалтай холбогдуулан бид ГБХНХ-ын сайд Т.Аубакираас байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр, " Эр хүний хувьд төр засгаа унагасан хар мөртэй юманд оролцмооргүй байна. Ирцэнд ороогүй ч хаяад явчиж чадахгүй байна.
18 цагаас хойш хэчнээн ч цаг хүлээв. Ер нь Монголын төрийг унагааж тоглох нь хэнд ашигтай юм. Дарга цэрэг сандал суудлын асуудлыг ажлын бус цагаар хуралдуулж болохгүй гэж бодож байна. Явах ч хэцүү явахгүй байх ч хэцүү ийм л нөхцөл байдалтай байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.180.23
тийн ш дээ хувийн өс хонзон өвөртөлсөн ухамсаргүй ганц нэг хүиүүсийн явуулгаар монголын төр ард түмнээр тоголж болохгүй
Хариулах