О.Саранчулуун: Иргэд чуулганы хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийг сайн харж аваарай

Х.Есү
2 цаг 22 минутын өмнө

УИХ-ын гишүүд чууулганы нэгдсэн хуралдаандаа оролцохгүй байгаа учраас зарим гишүүд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн О.Саранчулуун өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр, " Яагаад гишүүд өнөөдөр ирцээрээ бойкот хийж байна вэ гэхээр энд ямар ч үнэт зүйл алга. Миний хөлгүй, гаргүй байх, намайг янз бүрээр гутаан доромжлох нь юу ч биш. Харин үнэт зүйл чиг баримжаатай болсон хүмүүс нь ямар хөөрхийлөлтэй юм бэ гэж би бодож байна. 

Иргэд маань үүнийг сайн харж аваад дараа дараагийн сонголтдоо анхаараарай гэж хэлмээр байна. Хэрвээ энэ гишүүдийн үнэт зүйл нь ард иргэд байсан юм бол өнөөдөр ярьсан зүйл нь маргааш хэвээрээ л байх ёстой. Тангараг өргөсөн их хурлын гишүүнд улс эх орны эрх ашгийг нэгдүгээрт тавихаас илүү ямар үнэт зүйл байдаг юм бэ " гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна