Чуулганы ирц хүрээгүй хэвээр байна

Zuv.mn
Өчигдөр 08 цаг 50 минут

Ерөнхий сайдыг огцруулах санал, УИХ-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт, 2026 оны Улсын төсвийг хэлэлцэх УИХ-ын чуулганы хуралдаан ирц хүрээгүйн улмаас эхлээгүй хэвээр байна. 

Чуулган өчигдөр ТББХ УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн "Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт"-ийг хүлээж авсны дараа буюу 18.00 цагт зарлагдаж, ирцээ бүрдүүлж эхэлсэн. 

Гэсэн ч ирц бүрдэхгүй байсаар өглөөтэй золгосон юм. Өнөө өглөөний 08.53 цагийн байдлаар чуулганы танхимд байрлах самбар дээр ирц 61/126 буюу 48,4 хувийн ирцтэй, чуулган хуралдах боломжгүй байдлыг харуулж байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна