УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Тулга “Яг 24 цаг болж байна. Эрэмбийн асуудал байна. Аьрд түмнийхээ рэх ашгийг яагаад нэгд тавьж болдоггүй юм бэ. Яг үнэндээ ард түмэн та нараас өөр зүйл хүсэж байгаа шүү.
Оюутолгойн зээлийн хүүг бууруулах асуудал дээр яг ингэж хандаарай. Ард түмэн хараад аваарай. Энэ асуудал дээр хэн юу гэж хэлэх, ямар үйлдэл гаргахыг.
Өнөөдөр бид нар 33 их наяд төгрөгийн төсөв батлах гээд сууж байна. Оюутолгойн асуудал энэ төсвөөс чинь хоёр дахин их мөнгөний асуудал шүү. Одоо харъя. Ямар асуудал дээр яаж гүрийж болдгийг харлаа. Хэдэн цаг хуралдаж болдгийг харлаа. Оюутолгойн асуудлаар 48 цаг, 72 цаг хуралдсан ч хамаа алга. Ард түмний хүсэл зорилго. Бид ард түмнийг төлөөлж энд сууж байгаа шүү дээ. Одоо ямар шийдвэр гаргахыг харъя. Энэ асуудал дээр Парламент өдөржин, шөнөжин хуралдах эсэхийг харъя. Имй асуудал пдээр бид нам харгалзалгүй хэлэлцэж шийдэх ёстой байхгүй юу. Ард түмэн харин харж байгаад дүнгээ тавина” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна