Л.Мөнхбаясгалан: Өнөөдөр Ардчилсан нам та нарыг бүгдийг нь огцруулаад Монголын ардчиллыг хамгаалж үлдэх өдөр

С.Гандэлгэр
2 цаг 24 минутын өмнө

УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна.

20 гаруй цагийн дараа ирц бүрдлээ. Эзэн сэрсэн үү, нойрноосоо… Тэгээд “Орцгоо” гэсэн үү? Урьд шөнө кноп хэд хүрэв?. Хэдэн хүнд сайдын суудал амлав. Хэд нь улс орноосоо урвав. Хэд нь найз нөхдөөсөө, намаасаа урвасан бэ.

“Хулгайтай тэмцэнэ” гэнэ ээ. Г.Занданшатар сайд аа, адилхан хулгайч юм байж юу яриад байгаа юм бэ.

Өнөөдөр та хулгайч нарыг бүгдийг чинь огцруулна аа. Засгийн газрыг огцруулна, Д.Амабраясгаланг огцруулна, кайфтай өдөр. Эрдэмтэн судлаач, шударга юм гэж бодож явсан хүмүүс энэ төрөөсөө урвалаа шүү дээ, та нар. Парламентаас сонгогддог, Парламентад ажлаа тайлагнадаг Засгийн газрын хулгайчуудыг өмөөрч бойколт хийлээ. Би та нарын ах нартай 28 жил үзсэн юм. Одоо дүү нартай нь үзэх юм байна л даа. Нэг их хэцүү байдаггүй юм. Дайснууд хүчирхэг юм ши г мөртлөө дараад авсан хойно гөлөгнөөс ч дор байдаг л байхгүй юу.

“Ухаа худаг”-ийн эзэн Роберт Куок Цогтцэцийн суманд 6-ны өдөр ирсэн. 7-нд Баянхонгорын Шинэжинст суманд байдаг уурхайгаа эргэсэн. Холбогдох хүмүүсийг дуудаж уулзсан. “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэж Монгол үг бий шүү” гэж хэлсэн. Тэр өдөр яасан бэ. Байнгын хорооны хуралдаан гацсан. Засгийн газар Их хурлыг бойкотлосон.

Ухаа худагийг шалгах Хянан шалгах түр хороог Эдийн засгийн байнгын хорооноос буцаасан.

Би та нараас асуулт асуухгүй, тэртэй тэргүй та нарыг зайлуулах учраас. Зүгээр нэнг баримт үзүүлчихье.

“Оюутолгойд хийсэн аудитыг нууцад авах ямар ч шаардлагагүй” гэж Тагнуулаас ирсэн бичиг нь энэ байна. Хулгайтай тэмцэж байгаа юм борл энийг гаргачих л даа. Монголын ард түмний өмнө…

О.Батнайрамдал гишүүнээр ахлуулсан Хянан шалгах түр хороо Монголын төр 34 хувийг нь эзэмшдэг “Оюутолгой” ХХК-ийг хоёр удаа дуудаад барахгүй байна шүү дээ. Та нар ёстой том байна аа. Цээж нь түрчихсэн, кармандаа гараа .аацан. Харц нь дээгүүр, инээд алдчихсан.

Урд шөнө Парламентыг сахиад суухад “Өлсөж байна уу, хоол өгөх үү” гэж даапаалж байна шүү дээ. Том байна. Гэхдээ том хулгайч унахыг би их олон удаа харсан юм аа.

Монголын төр Засгийн газраа олон удаа огцруулж байсан. УИХ-ын даргаа гурав дахь удаагаа огцруулах гэж байна. Та нар шиг бойкот хийж байсан түүх байхгүй шүү.

Хэний мориор газар газар дөхсөнөө битгий мартаарай. Монголын ард түмний саналаар газар дөхсөн шүү.

Танай нам бол нэгнийгээ удирдагч болгоод дараа нь барьж авч иддэг, алдаг, шороотой нь хутгадаг нам. Одоо яг тэр түүхээрээ явж байгаа. Та нар өмнөх дарга нарыгаа хараарай. Одоо Г.Занданшатарыгаа барьж иднэ, дараа нь У.Хүрэлсүхийгээ барьж иднэ.

Өнөөдөр Ардчилсан нам та нарыг бүгдийг нь огцруулаад Монголын ардчиллыг хамгаалж үлдэх өдөр. Парламентат ёстой нь үлдээх өдөр. Дарангуйлалд оруулахгүй” гэв.     



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна