Дэлхийн банкны мэргэжлийн баг Монголд ажиллахаар болов

Х.Есү
2 цаг 1 минутын өмнө

БОУАӨ-ийн сайд бөгөөд COP17-ын Үндэсний хорооны дарга Б.Батбаатар , COP17-ын Ажлын албаны дарга Д.Батмөнх нар Дэлхийн банкны Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан дарга Валериа Хиккейтэй ирэх оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд уулзалт хийлээ.

May be an image of text that says 'RESTORAT RESTORATIAN/REMAB REMABILITII NATIONI ONS 3 30 海 5'

Дэлхийн банкны төлөөллүүд Монгол Улсад Талуудын бага хурлыг зохион байгуулах болсонд амжилт хүсээд, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаар хамгийн чухал үүрэгтэй тус хурлын бэлтгэлд боломжит бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв. 

May be an image of newsroom and text that says 'UNCCD COP17 2026 MONGOLIA ULAANBAATAR RIVER AND STREAM HEADWATERS, RESERVOIR UNDER 100% PROTECTION BY LAW NATURAL WATER RESOURCE OF MONGOLIA IS EXPRESSED BY NUMERIC VALUE DA 2200 50% VOL 34.6 KM3 6.1% RIVERWATER RIVER WATER 230 POLICE 10.8KM3.4% GROUNDWATER TED AREA TEDAREAINMONGOLIA IN MONGOLIA 21% 1% 2030 %2030-30% 30% ALREST REST 20 SU A ASE ujl'

Улмаар 2025 оны 10 дугаар сардаа багтаан төлөөлөгч нараа Монгол Улсад ажиллуулахаар төлөвлөснөө онцлоод хамтран хэрэгжүүлэх, зохион байгуулах асуудлуудыг нарийвчлан тодорхойлж буйгаа дуулгалаа. Ингэхдээ, бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалт болон чадавх бэхжүүлэх зэрэг чиглэлүүдээр нэгтгэн багцалсан дэмжлэг үзүүлэх боломжтой тул хоёр талаас албаны төлөөлөгчдийг шуурхай хамтран ажиллуулахыг санал болголоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна