УИХ-ын энэ долоо хоногийн үйл ажиллагаа өнөөдөр МАН, АН-ын бүлгүүдийн хурлаар эхэлнэ.
Уламжлал ёсоор Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, Ардчилсан намын бүлгийн хуралдаан мөн цагаас "Их эзэн Чингис хаан" танхимд болно.
Залгуулаад 13.30 цагаас УИХ-ын даргын 2025 оны 185 дугаар захирамжаар байгуулагдсан "Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоог хангах, бодлогын шалгуур үзүүлэлтийг оновчлох болон хэрэгжилтэд үнэлгээ, мониторинг хийхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, үр дүнд суурилсан үнэлгээ, мониторингийн тогтолцоо бүрдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах" үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан "Үндсэн хууль" танхимд, 15.00 цагт Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо "Их эзэн Чингис хаан" танхимд хуралдаж, Нийгмийн сэтгэл зүй, хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн зан үйл судалгааны үр дүнг танилцуулах уулзалт-хэлэлцүүлэг зохион байгуулна.
|
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна