МАН-ын Бүлгийн хуралдааныг хэн даргалах вэ

Zuv.mn
2 цаг 36 минутын өмнө

-МАН дотоод асуудлаа шийдэх үйл явц өнөөдрийн Бүлгийн хурлаар эхэлнэ-

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдана. Хурлаас хэлэлцэх асуудал тодорхойгүй ч асуудал “Хуралдааныг хэн даргалах вэ” гэдгээс эхлэх нь тодорхой. Учир нь, өнгөрсөн мягмар гарагт Бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ бүлгийн хурлыг лхагва гарагийн 12.00 цагт товлосны дараа тус бүлгийн нэр бүхий 37 гишүүн Бүлгийн дэд дарга У.Отгонбаяраар удирдуулан хуралдаж, Бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг уг албан тушаалаас чөлөөлж, Ж.Батжаргал гишүүнийг даргаар сонгосон юм.

Ж.Бат-Эрдэнэ үүний дараа хийсэн мэдэгдэлдээ “Намайг эзгүйд миний асуудлыг шийдсэн нь хууль бус, Хууль ёсоор хуралдаад ажлаа өгөхөд татгалзахгүй. Би албан тушаалтай зууралддаг хүн биш” гэсэн утгатай мэдэгдэл хийсэн юм.

Өдгөө МАН-ыг “Намын дотоод асуудлаа нийгэм рүү гаргаж цацлаа” гэсэн буруутгал өдрөөс өдөрт хүчтэй болж буй. Өөрөөр хэлбэл, МАН олон нийтийн дэмжлэгийг хадгалахын тулд зайлшгүй гадагш нь “цацсан” гэх асуудлуудаа эргүүлэн намынхаа дотоодод аваачиж цэгцлэх шаардлагатай болсон.  

Цэгцэлж чадах эсэх нь өнөөдрийн бүлгийн хурлаас харагдах юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.104.2
    1 цагийн өмнө

    Дүрмийн бус хурал шд уг нь.

    Хариулах