Ч.Ундрам: Багш нарын цалинг нэмэх ёстой

Х.Есү
3 цаг 16 минутын өмнө

Өргөдлийн байнгын хороон хуралдаанаар ахмадуудын тэтгэврийн асуудлын талаар хэлэлцэж байна. Энэ асуудлаар Соёлын сайд Ч.Ундрамаас тодрууллаа. 

Тэрбээр, "Улс орны эдийн засгийн байдал хүнд байна. Гэхдээ гадаа жагсаж байгаа багш, эмч, ахмадуудын тэтгэврийг тодорхой хувиар нэмэх боломжтой гэдгийг Засгийн газраас мэдэгдсэн. 

Багш нарын цалинг нэмэхийн тулд Соёлын салбарын төсвөөс 10 хувийг танаж байгаа. Би багш нарын шаардлагыг дэмжиж байгаа" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна