Л.Мөнхбаясгалан: Яамдуудын төсвөөс 10-20 хувь таналаа ч цалин тэтгэвэр нэмж хүрэхгүй

Х.Есү
2 цаг 32 минутын өмнө

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, " Багш эмч, ахмадуудын цалин тэтгэврийг нэмэх ёстой. Хүн яаж 580-620 мянган төгрөгөөр амьдрах юм бэ. Гишүүд өөрсдөө бодох хэрэгтэй. Тойрогтоо ажиллаад 3-4 хоноход л нэг сая төгрөгний зардал гардаг. Гэтэл ахмадууд маань тэр мөнгөөр бүтэн жил амьдардаг. 

Өнөөдрийн манайд мөрдөгдөж байгаа төсвийн тухай хууль, энэ системээрээ цалин тэтгэвэр нэмж чадахгүй. Мөнгө байхгүй нь үнэн. 

Өмнө нь тэтгэврийн насны ахмадуудынхаа зээлийг нэг удаа тэглэж байсан. Зээлгүй ахмадуудад сая төгрөг олгож байсан. Энэ чинь нийтдээ 900 гаруй тэрбум төгрөг болж байсан. Тэгэхээр иймэрхүү шинэ зоримог үйлдэл хэрэгтэй байна. Цагийн гарз болсон хурал л хийж байна. 

Яамдуудын төсвөөс 10-20 хувийг хэмнэлээ ч 100 тэрбум төгрөг ч гарч ирэхгүй. Засгийн газар толгойгоо ажлуулах хэрэгтэй байна" гэлээ. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна